Бүх блогчдын дундын блог

Блогчдын Шинэ жил болох газрын хаяг

2008 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Ariu

Шинэ жил болох газрын байршлыг орууллаа. Маргааш 19.00 цагаас болно.

Зурган дээр үзүүлсэн ногооноор дөрвөлжилсөн байшингийн (Уг барилга нь гаднаа "Кара рокестор" гэсэн хаягтай шүү.) ертөнцийн зүгээр урд талаас нь орно. 2 давхарт гарахад "Марселль" гэж нэртэй газар байгаа. 

Нийтлэсэн анимэ. Тодруулах зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Хөтөлбөр

 Дэлгэрэнгүй»
Шинэ жилд оролцох блогчдын нэрсийн жагсаалт
 Дэлгэрэнгүй»

2008 оны 12 сарын 20-ны өдөр болох Бүх блогчдын шинэ жилийн баярт оролцохоор сэтгэл шулуудан төлбөрөө төлсөн блогчдын нэрсийг жагсаав.

2008.12.08 байдлаар

 ГоГо
Блогмн
Блогспот
Банжиг

Сторми

Цүкияма

Ицми

Саншайн

Ссайнаа

Лофлоф

Дэвдээхэй

Анимэ

Хайко

Жанжка

Гандирс

Витаут

Нэгэст

ЖиТулга

Үлэмж

Жийгээ

Сарнай

Давка

Zugeer l...

 

Обод

Ариус

Тунгаамаа

Фриска

 Оргио

Ангаахай

Дэппсү

Амарсайхан

Билгээ

Эркардо

Хархун

Зараа
 

Анжгай


Дээрхи төлбөр төлсөн блогчидоос гадна оролцохоор нэрсээ бүртгүүлсэн блогчид 30 орчим байгаа ба эдгээр хүмүүс төлбөрөө эртхэн төлчихвөл зохион байгуулах комиссын үйл ажиллагаан ихэд дэм болох юм гэдгийг анхаарна уу.

Бүртгүүлэхийг хүссэн блогчид 99829913 дугаарын утсанд холбогдон Дэвдээхэй няравт мөнгөө тушаана уу :D

Бүртгүүлэх сүүлийн хугацаа 2008 оны 12 сарын 10-ны өдөр.

MASKARAD

2008 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Ariu

 БЛОГЧДЫН ШИНЭ ЖИЛИЙГ ОЛОНХИЙН САНАЛААР МАСКАРАД БОЛГОХООР ТОГТСОН БИЛЭЭ.  ИЙМЭЭС ТА БҮХЭНДЭЭ ЗАРИМ НЭГ МАСКНЫ ЗАГВАРЫГ ОРУУЛЖ  БАЙНА.. ЗАРИМ НЭГ БЛОГЧИД ХААНААС  БАГАА АВАХЫН, ЭНД ЗАРДЫМУУ ГЭХ АСУУДЛУУД ГАРЖ БАЙВАЛ ТА БҮХЭН ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛААР ӨӨРСНӨӨ ЯАЖ Ч СЭТГЭЖ ХИЙЖ БОЛНО ШҮҮ.


ИЙМ САНТАГИЙН МАЛГАЙ ӨМСӨӨД НҮДНИЙ ШИЛ ЗҮҮЧИХЭЖ Ч БОЛНО 

 

ГОЕ УРТ ҮСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД ҮСЭЭРЭЭ ТОГЛОЖ Ч БОЛНО

 

ЗАРИМ НЬ ГАДНААС ГАДААДАД БАЙДАГ АХ ЭГЧДЭЭ ЗАХИСАН Ч БОЛНО


ТОГОСНЫ ӨД АШИГЛАЖ ХИЙЖ Ч БОЛНО /ЦААСААР ХИЙГЭЭД ДЭЭР НЬ БЛЁСТК НААГААД/ 

 

ЭСВЭЛ САРИ АШИГЛАЖ  НҮҮР АМАА ОРООЖ Ч БОЛНО 

 

 

ЗАРИМ БЛОГИЙН НЭР НЬ АМЬТДЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН БАЙДАГ, ТЙИМЭЭС ТИЙМ ДҮРСТЭЙ ХЯЛБАР ИЙМ МАСК ХИЙЖ ЗҮҮЖ БОЛНО.

 

ГОЕ MAKE UP ХИЙДЭГ БЛОГЧИН БҮСГҮЙЧҮҮД НҮҮРЭЭ ИНГЭЖ БУДАЖ Ч БОЛНО

 

ЭСВЭЛ ДУРТАЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНО БААТРУУДЫНХАА ДҮРД ХУВИРЖ Ч БОЛНО.

  

ЭСВЭЛ АРАБ АЛЧУУР ЗҮҮЖ ХАР ШИЛ ЗҮҮЖ Ч БОЛНО

ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛААР ХИЙЕ ГЭВЭЛ ДААВУУНЫ ДЭЛГҮҮРҮҮДЭЭР ЯНЗ БҮРИЙН ТУСЛАХ МАТЕРИАЛУУД БАЙДАГ ШҮҮ /ӨД, БЛЁСТК, ШҮР СУВД ГЭХ МЭТ/

 ЁСТОЙ ДУРААРАА ХУВИРЖ БОЛНО ШҮҮ

ШИЛДЭГ  ЭРЭГТЭЙ ,ЭМЭГТЭЙ  БАГИЙГ ШАЛГАРУУЛНА

ТА БҮХЭН МАСКАРАДДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

Нэг багийн такс 25000₮ Нэг хүний 5000₮

Нийт Оролцох хүмүүсийн тоо одоохондоо 25 нэмэгдэх хүн байвал бүртгэлээ явуулаарай.

багууд сугалаа сугалж багаа бүрдүүлнэ... блог болгоныг төлөөлж байгаа орлцогч дээр талцана. (Зараа[Blogspot], ЗОО[Blog.mn], Цүки[Gogo], Антидот[Gogo], Амгаа[Banjig])

Тэмцээний дүрэм :

CS 1.6 дээр тоглоно.
  • Freeze time 5
  • $800
  • 15 VS хуваана.(нэг талдаа)
  • C4 time - 35 сек
  • round time - 2.5
  • Buy time 15сек
  • Force camera 2
  • force chase cam 2
  • friendly fire 0
  • rate 20.000
  • map de_dust2
  • bug ашиглахгүй

Тэмцээн болох газар : Гандангийн хойд талд Од кану чатрын эсрэг талд Town Center гэсэн бичигтэй байшин байгаа тэнд 5дах өдрийн 19:00 цагаас ирнэ үү....

Өөрийн мэдээллээ dundiin@gogo.mn хаягаар илгээж бүртгүүлнэ.

Тавигдах шаардлага : 10.1-с өмнө блог хөтөлж эхэлсэн байх шаардлагатай... Энэ нь гадны хүмүүс ирж тоголхоос сэргийлж байгаа юм.

Блогчдынхоо дунд Конторын тэмцээн....

2008 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Ariu

Блогчдын дунд Counter Strike-ийн тэмцээн зохиовол яах вэ?

Өмнө нь манай Гөү Гөү блог спортын нөхөрсөг тэмцээн зохиосон.....тэр тэмцээнээс хойш хэд хэдэн блогчдоос конторын тэмцээн зохиоё гэсэн хүсэлт ирсэн. энэ гүсэлтийн  дагуу Counter Strike-ийн тэмцээн зохиовол ямар вэ... та нар юу гэж боджээна... банжиг, Блог.мн Блогспот-ооос бас баг бүрдүүлээд орж болно. та бүхэн саналаа үлдээнүү?

Нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2008 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Ariu

Эрхэм блогчидод энэ өдрийн мэндийг хүргэе.

Юун түрүүнд блогчидоос санаачлан, блогчид зохион байгуулсан Сагсан бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөснийг дуулгахад таатай байна. Тэмцээний зорилго нь блогчид танилцан нөхөрлөх, амралтаа үр дүнтэйгээр өнгөрөөх байсан юм. Мөн бидний хэдэн блогчидын зохион байгуулсан тэмцээнийг гололгүй, ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон Банжиг блогчидод талархаж буйгаа илэрхийлж байна.

Юутай ч блогчин залуус маань амралтын өдрөө идэвхтэйгээр өнгөрөөж, биеийн тамирыг мандуулсан явдал хамгаас гол болохыг бид өмнө дурьдаж байсан. Үргэлж ширээний ард, компьютер ширтэн суудаг та бидний хувьд хааяа ч болов хөдөлж, биеийн чилээгээ гаргаж байх нь сайн талтай билээ. Ингээд та бүхэнд тэмцээний дүнгийн талаар товч танилцуулъя.

Сагсан бөмбөгийн тэмцээнд баг тус бүр 5-6 хүнтэйгээр, “Үлэмжийн чанар”, “Драптс”, “5 толгой”, “Боргиочид” гэсэн дөрвөн багт хуваагдан тоглолоо. Ингээд дөрвөн багаас гурван хожилтойгоор “Үлэмжийн чанар” баг хожиж, Банжиг блогчидын “Боргиочид” баг хоёрдугаар байранд орлоо. “Үлэмжийн чанар” багийн ахлагчаар Цоомоо гишүүдэд Hi Dalai, Tsahlai, Erka, 1st design, Jasmine нар байлаа. Харин “Боргиочид” багийн ахлагчаар Н.Батжаргал гишүүдээр З.Баасанжав, Б.Ууганбаяр, Н.Амгаланжаргалан, Н.Алтанцэцэг, Н.Ням-Очир нар байлаа.

 

бүгдээрээ зургийн аппаратанд багтдаггүй ээ кк.


"Үлэмжийн чанар" багийнхан


Багийн ахлагчид зөвлөлдөж байна.

Харин Ширээний теннисний тэмцээнд нийт 16 эрэгтэй, 7 эмэгтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Эрка, эмэгтэйчүүдийн төрөлд Ицми түрүүллээ.

За эдгээр нөхөд дээр гурав, дөрвөн зурагчид бас байгаа. 

Ингээд эрхэм блогчид та бүхэн амралтын өдрөө үр дүнтэйгээр өнгөрүүлсэн хэмээн найдаж байна.

 

 За эрхэм блогчид оо. Блогчидын санаачилгаар, блогчид зохион байгуулж буй "Нөхөрсөг тэмцээн" маргааш эхлэхжийнаа. Хаана болохыг энд дарж үзээрэй.
Харин тэмцээний дүрмийн талаар энд дарж үзээрэй. Ингээд та бүхэндээ бүртгүүлсэн блоггерсын нэрсийг сонирхуулж байнаа.

Сагсны тэмцээнд орохоор бүртгүүлсэн блоггерс:
Сторми, World, Цахлай, Борооны дараа, Цоомоо, Үлэмж, Эрка, Anime, 1st, Цукияма, Mygazar, Without, Дэбдээхэй, Greenmile, МОХ, Тулах цэг, Hi Dalai, Номинка, Сүнс, Банжигаас 6 хүн ингээд нийт 25 блоггерс сагсны тэмцээнд бүртгүүлжээ.

Ширээний теннисний тэмцээнд орохоор бүртгүүлсэн блоггерс:
Ицми, Зараа, Сторми, Үлэмж, Greenmile, happytuya, Эрка, Номинка, Тулах цэг, Цоомоо, Дэбдээхэй, Менежмент, Anime, Борооны дараа, Bobo, Сүнс, Гамп, Mygazar гээд нийт 18 хүн бүртгүүлжээ.

ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР: 31-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ. 

 

 

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч: Сторми, Гантулга /сагс/, Зараа /теннис/

Багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид 9:30  цагт цуглана.

10.00-10.30 Багийн гишүүдийг сонгох. Сагсны тэмцээн нийт 4 багтайгаар, теннисний тэмцээн хүний тоо харгалзахгүй байна.

11.00- 11.20 Тэмцээн эхлэх. Эхний хоёр баг тоглох.

11.30- 11.50 Дараагийн хоёр багийн тоглолт

12.00-12.20 Дараагийн хоёр багийн тоглолт

12.30-12.50 Дараагийн хоёр багийн тоглолт

13.00-13.20 Сүүлийн тоглолт

13.30-14.00 Завсарлага /Шагнал гардуулахад бэлтгэх/

14.00  Шагнал гардуулах

 

Ширээний теннисний тэмцээний цагийн хуваарь

11.00 Оролцох хүмүүсээ бүртгэх

11.30 Тэмцээн эхлэх

Анхааруулга 1: Багийн гишүүд цагаасаа хоцорч ирэх, тоглолт багийн гишүүдээс болж хугацаанаасаа ухрах зэрэгт багийн онооноос хасна. Цагтаа цуглахыг анхааруулж байна.

Анхааруулга 2:  Талбайд тоглох тоглогчид зөвхөн зориулалтын гутал /кэт пүүз ч юм уу тэй/ өмсч ирэхийг анхааруулж байна.

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч: Сторми, Гантулга /сагс/, Зараа /теннис/

Багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид 9-9:30  цагийн хооронд цуглана.

10.00-10.30 Багийн гишүүдийг сонгох. Сагсны тэмцээн нийт 4 багтайгаар, теннисний тэмцээн хүний тоо харгалзахгүй байна.

11.00- 11.20 Тэмцээн эхлэх. Эхний хоёр баг тоглох.

11.30- 11.50 Дараагийн хоёр багийн тоглолт

12.00-12.20 Дараагийн хоёр багийн тоглолт

12.30-12.50 Дараагийн хоёр багийн тоглолт

13.00-13.20 Сүүлийн тоглолт

13.30-14.00 Завсарлага /Шагнал гардуулахад бэлтгэх/

14.00  Шагнал гардуулах

 

Ширээний теннисний тэмцээний цагийн хуваарь

11.00 Оролцох хүмүүсээ бүртгэх

11.30 Тэмцээн эхлэх

Анхааруулга: Багийн гишүүд цагаасаа хоцорч ирэх, тоглолт багийн гишүүдээс болж хугацаанаасаа ухрах зэрэгт багийн онооноос хасна.

Тэмцээн зохиогдох газар:

Тэмцээн бямба гаригт, Циркийн зүүн урд байрлах 31-р дунд сургуулийн зааланд болно. Зааланд тоглох блоггерс биеийн тамирын хувцастай ирэхийг анхааруулж байна. Хувцасгүйгээр талбайд гарахыг хориглоно. 

 

Цэнхэр бөөрөнхийгөөр зурсан нь 31-р сургууль.

Бүртгэлийн талаарх мэдээллийг энд дарж аваарай.

 

Уг тэмцээний зорилго блогчдын чөлөөт цагийг зөв идэвхтэй, эрүүл орчинд орчинд өнгөрөөх, үерхэж нөхөрлөх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

-Багууд холимог тоглогчдоос бүрдэх бөгөөд 2 эмэгтэй, 3 эрэгтэй тоглогчтой байна.
-Багийн зохион байгуулалтыг тэмцээн болох өдөр сугалаагаар зохицуулна.
-Багууд тойргоор тоглох бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолж эцсийн дүнг гаргана.
 -Сагсан бөмбөгийн тэмцээн нь 2 үе тоглох бөгөөд 1 үеийн үргэлжлэх хугацаа 10 минут буюу нийт 20 минут үргэлжилнэ. (бохироор) Багийн алдаа 4-өөс дээш болсон үед алдаа болгонд торгуулийн шидэлт өгнө. Хувийн алдаа 5 болсон тамирчин талбайг чөлөөлнө.
-Баг нь тэмцээний нэг үе тутамд нэг удаа минутын амралт авах эрхтэй. Багууд нь ахлагчтай, өөрийн гэсэн нэртэй байна. 

-Ширээний теннисний тэмцээнд оролцох тамирчидын тоо хязгааргүй. Тэмцээн болох өдөр мэдүүлэг бөглөж эрхээ авна.

Тоглолт хасагдах журмаар явагдана гэдгийг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл нэг хожигдол хүлээвэл дахин тоглохгүй. Тэмцээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлнэ.
Жич: Тамирчид зөвхөн ГоГо блоггэр байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл 1-2 өөр блогийн гишүүдийг оролцуулж болно.
 
Нөхөрсөг уулзалт тэмцээн энэ сарын 13-ний өдөр зохиогдоно. Эрхэм блогчид болон уншигчид та бүхнийг уг тэмцээнд идэвхийлэн оролцоно гэдэгт итгэж байна.
Тэмцээний бүртгэл эхэлж байна.
Найзуудаа аль ч тэмцээнд нь оролцох байсан доорх хүснэгтийн дагуу мэдүүлгээ бөглөөд dundiin@gogo.mn хаягаар илгээнэ үү?
 
Блогийн нэрӨөрийн нэрХүйсМэйл хаягУтасны дугаарЯмар тэмцээнд оролцох






    

Жич: Өөрийн мэдээлэлээ нуух хүсэлгүй байгаа нь сэтгэгдэлээр үлдээж болно шүү. Гол нь мэдээлэл бүрэн байх хэрэгтэй.  

Тэмцээн зохиогдох газар: Циркийн зүүн урд байрлах 31-р дунд сургууль. 


 


Биеийн тамир мандтугай.

Залуусаа бүртгүүлээрэй. Хөгжөөн дэмжигчид ирж бас болно шүү
 Дэлгэрэнгүй»
Эрхэм блогчиддоо баярлалаа Дэлгэрэнгүй»
Эрхэм блогчидоо!!! Та бүхнийг Баабартай хийх уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй»

Баабартай уулзах уулзалтад урья!

2008 оны 08-р сарын 28 Нийтэлсэн Ariu

Энэ хагас сайн өдөр буюу 2008 оны 08 сарын 30-ны 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн уулзатын танхимд ноён Баабартай уулзах чөлөөт уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус уулзалтыг http://blog.gogo.mn сайт байгуулагдсаны 1 жилийн ой болж байгааг тохиолдуулан зохион байгуулж байна. Өргөнөөр оролцоно уу!

http://blog.gogo.mn

Телевизийн нэвтрүүлэг хийх талаар...

2008 оны 08-р сарын 20 Нийтэлсэн Ariu
Манайхаан санаа оноогоо хуваалцаадхаарай
 Дэлгэрэнгүй»
Зиа хожуу дуулгаж байгаадаа хүлцэл өчиж байнаа.  Дэлгэрэнгүй»
Хонох хүмүүс 20, хонохгүй хүмүүс 15 мянга болж өөрчлөгдлөө.
 Дэлгэрэнгүй»
Энэ үйл ажиллагаан гүн туслалцаа үзүүлсэн "Монгол контент" ХХК-д талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй»
“Монголын блогчдын холбоо”-ны анхны үйл ажиллагаа “SOS” хандивын аян 19 хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа. Дэлгэрэнгүй»
ГОГО-ийн эрхэм блогчид та бидний дундын блогт шинэ бичлэг орлоо. Хүлээн авч үзнэ үү. Дэлгэрэнгүй»

Өнөөдөр уулзалттайштээ манайхаан!!!

2008 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Ariu
Хууль Зүйн Үндэсний Төвийн 304 тоот танхимд Монголын Блогчдын Холбоо байгуулах уулзалтад хүрэлцэн ирнэ үү гэж урьж байнаа... Дэлгэрэнгүй»

Уулзалтын тов гарлаа, болоогчид оо!!!!!!!!!

2008 оны 07-р сарын 14 Нийтэлсэн Ariu
2008 оны 07 сарын 08 өдөр дараахь нэр бүхий блогчид цуглаж холбоо байгуулах шаардлага, зорилго зорилт, хийгдэх ажлуудын талаар санаа оноогоо солилцлоо. Дэлгэрэнгүй»

"SOS!!!" хөдөлгөөний хандивын дансны мэдээлэл

2008 оны 07-р сарын 09 Нийтэлсэн Ariu
2008.07.09  11.00 цагийн байдлаар 144.700 төгрөг 50 ам.доллартай боллоо Дэлгэрэнгүй»

SOS!!! хөдөлгөөний хандивын дансны мэдээлэл

2008 оны 07-р сарын 07 Нийтэлсэн Ariu
Хандивын дансны мэдээлэл. Хандивын шинэ мэдээллийг цаг тухайд нь мэдээлж байна.  Дэлгэрэнгүй»

ЭРХЭМ БЛОГЧИДЫН АНХААРАЛД /SOS!!!/

2008 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Ariu
Блогчид үйл ажиллагаагаа нэгтгэн зангидаж байх дундын блогтой боллоо. Энэ блогт хандаж байна уу.  Дэлгэрэнгүй»