Бүх блогчдын дундын блог

Нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2008 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Ariu

Эрхэм блогчидод энэ өдрийн мэндийг хүргэе.

Юун түрүүнд блогчидоос санаачлан, блогчид зохион байгуулсан Сагсан бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөснийг дуулгахад таатай байна. Тэмцээний зорилго нь блогчид танилцан нөхөрлөх, амралтаа үр дүнтэйгээр өнгөрөөх байсан юм. Мөн бидний хэдэн блогчидын зохион байгуулсан тэмцээнийг гололгүй, ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон Банжиг блогчидод талархаж буйгаа илэрхийлж байна.

Юутай ч блогчин залуус маань амралтын өдрөө идэвхтэйгээр өнгөрөөж, биеийн тамирыг мандуулсан явдал хамгаас гол болохыг бид өмнө дурьдаж байсан. Үргэлж ширээний ард, компьютер ширтэн суудаг та бидний хувьд хааяа ч болов хөдөлж, биеийн чилээгээ гаргаж байх нь сайн талтай билээ. Ингээд та бүхэнд тэмцээний дүнгийн талаар товч танилцуулъя.

Сагсан бөмбөгийн тэмцээнд баг тус бүр 5-6 хүнтэйгээр, “Үлэмжийн чанар”, “Драптс”, “5 толгой”, “Боргиочид” гэсэн дөрвөн багт хуваагдан тоглолоо. Ингээд дөрвөн багаас гурван хожилтойгоор “Үлэмжийн чанар” баг хожиж, Банжиг блогчидын “Боргиочид” баг хоёрдугаар байранд орлоо. “Үлэмжийн чанар” багийн ахлагчаар Цоомоо гишүүдэд Hi Dalai, Tsahlai, Erka, 1st design, Jasmine нар байлаа. Харин “Боргиочид” багийн ахлагчаар Н.Батжаргал гишүүдээр З.Баасанжав, Б.Ууганбаяр, Н.Амгаланжаргалан, Н.Алтанцэцэг, Н.Ням-Очир нар байлаа.

 

бүгдээрээ зургийн аппаратанд багтдаггүй ээ кк.


"Үлэмжийн чанар" багийнхан


Багийн ахлагчид зөвлөлдөж байна.

Харин Ширээний теннисний тэмцээнд нийт 16 эрэгтэй, 7 эмэгтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Эрка, эмэгтэйчүүдийн төрөлд Ицми түрүүллээ.

За эдгээр нөхөд дээр гурав, дөрвөн зурагчид бас байгаа. 

Ингээд эрхэм блогчид та бүхэн амралтын өдрөө үр дүнтэйгээр өнгөрүүлсэн хэмээн найдаж байна.

 

 За эрхэм блогчид оо. Блогчидын санаачилгаар, блогчид зохион байгуулж буй "Нөхөрсөг тэмцээн" маргааш эхлэхжийнаа. Хаана болохыг энд дарж үзээрэй.
Харин тэмцээний дүрмийн талаар энд дарж үзээрэй. Ингээд та бүхэндээ бүртгүүлсэн блоггерсын нэрсийг сонирхуулж байнаа.

Сагсны тэмцээнд орохоор бүртгүүлсэн блоггерс:
Сторми, World, Цахлай, Борооны дараа, Цоомоо, Үлэмж, Эрка, Anime, 1st, Цукияма, Mygazar, Without, Дэбдээхэй, Greenmile, МОХ, Тулах цэг, Hi Dalai, Номинка, Сүнс, Банжигаас 6 хүн ингээд нийт 25 блоггерс сагсны тэмцээнд бүртгүүлжээ.

Ширээний теннисний тэмцээнд орохоор бүртгүүлсэн блоггерс:
Ицми, Зараа, Сторми, Үлэмж, Greenmile, happytuya, Эрка, Номинка, Тулах цэг, Цоомоо, Дэбдээхэй, Менежмент, Anime, Борооны дараа, Bobo, Сүнс, Гамп, Mygazar гээд нийт 18 хүн бүртгүүлжээ.

ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР: 31-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ. 

 

 

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч: Сторми, Гантулга /сагс/, Зараа /теннис/

Багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид 9:30  цагт цуглана.

10.00-10.30 Багийн гишүүдийг сонгох. Сагсны тэмцээн нийт 4 багтайгаар, теннисний тэмцээн хүний тоо харгалзахгүй байна.

11.00- 11.20 Тэмцээн эхлэх. Эхний хоёр баг тоглох.

11.30- 11.50 Дараагийн хоёр багийн тоглолт

12.00-12.20 Дараагийн хоёр багийн тоглолт

12.30-12.50 Дараагийн хоёр багийн тоглолт

13.00-13.20 Сүүлийн тоглолт

13.30-14.00 Завсарлага /Шагнал гардуулахад бэлтгэх/

14.00  Шагнал гардуулах

 

Ширээний теннисний тэмцээний цагийн хуваарь

11.00 Оролцох хүмүүсээ бүртгэх

11.30 Тэмцээн эхлэх

Анхааруулга 1: Багийн гишүүд цагаасаа хоцорч ирэх, тоглолт багийн гишүүдээс болж хугацаанаасаа ухрах зэрэгт багийн онооноос хасна. Цагтаа цуглахыг анхааруулж байна.

Анхааруулга 2:  Талбайд тоглох тоглогчид зөвхөн зориулалтын гутал /кэт пүүз ч юм уу тэй/ өмсч ирэхийг анхааруулж байна.

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч: Сторми, Гантулга /сагс/, Зараа /теннис/

Багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид 9-9:30  цагийн хооронд цуглана.

10.00-10.30 Багийн гишүүдийг сонгох. Сагсны тэмцээн нийт 4 багтайгаар, теннисний тэмцээн хүний тоо харгалзахгүй байна.

11.00- 11.20 Тэмцээн эхлэх. Эхний хоёр баг тоглох.

11.30- 11.50 Дараагийн хоёр багийн тоглолт

12.00-12.20 Дараагийн хоёр багийн тоглолт

12.30-12.50 Дараагийн хоёр багийн тоглолт

13.00-13.20 Сүүлийн тоглолт

13.30-14.00 Завсарлага /Шагнал гардуулахад бэлтгэх/

14.00  Шагнал гардуулах

 

Ширээний теннисний тэмцээний цагийн хуваарь

11.00 Оролцох хүмүүсээ бүртгэх

11.30 Тэмцээн эхлэх

Анхааруулга: Багийн гишүүд цагаасаа хоцорч ирэх, тоглолт багийн гишүүдээс болж хугацаанаасаа ухрах зэрэгт багийн онооноос хасна.

Тэмцээн зохиогдох газар:

Тэмцээн бямба гаригт, Циркийн зүүн урд байрлах 31-р дунд сургуулийн зааланд болно. Зааланд тоглох блоггерс биеийн тамирын хувцастай ирэхийг анхааруулж байна. Хувцасгүйгээр талбайд гарахыг хориглоно. 

 

Цэнхэр бөөрөнхийгөөр зурсан нь 31-р сургууль.

Бүртгэлийн талаарх мэдээллийг энд дарж аваарай.

 

Уг тэмцээний зорилго блогчдын чөлөөт цагийг зөв идэвхтэй, эрүүл орчинд орчинд өнгөрөөх, үерхэж нөхөрлөх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

-Багууд холимог тоглогчдоос бүрдэх бөгөөд 2 эмэгтэй, 3 эрэгтэй тоглогчтой байна.
-Багийн зохион байгуулалтыг тэмцээн болох өдөр сугалаагаар зохицуулна.
-Багууд тойргоор тоглох бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолж эцсийн дүнг гаргана.
 -Сагсан бөмбөгийн тэмцээн нь 2 үе тоглох бөгөөд 1 үеийн үргэлжлэх хугацаа 10 минут буюу нийт 20 минут үргэлжилнэ. (бохироор) Багийн алдаа 4-өөс дээш болсон үед алдаа болгонд торгуулийн шидэлт өгнө. Хувийн алдаа 5 болсон тамирчин талбайг чөлөөлнө.
-Баг нь тэмцээний нэг үе тутамд нэг удаа минутын амралт авах эрхтэй. Багууд нь ахлагчтай, өөрийн гэсэн нэртэй байна. 

-Ширээний теннисний тэмцээнд оролцох тамирчидын тоо хязгааргүй. Тэмцээн болох өдөр мэдүүлэг бөглөж эрхээ авна.

Тоглолт хасагдах журмаар явагдана гэдгийг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл нэг хожигдол хүлээвэл дахин тоглохгүй. Тэмцээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлнэ.
Жич: Тамирчид зөвхөн ГоГо блоггэр байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл 1-2 өөр блогийн гишүүдийг оролцуулж болно.
 
Нөхөрсөг уулзалт тэмцээн энэ сарын 13-ний өдөр зохиогдоно. Эрхэм блогчид болон уншигчид та бүхнийг уг тэмцээнд идэвхийлэн оролцоно гэдэгт итгэж байна.
Тэмцээний бүртгэл эхэлж байна.
Найзуудаа аль ч тэмцээнд нь оролцох байсан доорх хүснэгтийн дагуу мэдүүлгээ бөглөөд dundiin@gogo.mn хаягаар илгээнэ үү?
 
Блогийн нэрӨөрийн нэрХүйсМэйл хаягУтасны дугаарЯмар тэмцээнд оролцох






    

Жич: Өөрийн мэдээлэлээ нуух хүсэлгүй байгаа нь сэтгэгдэлээр үлдээж болно шүү. Гол нь мэдээлэл бүрэн байх хэрэгтэй.  

Тэмцээн зохиогдох газар: Циркийн зүүн урд байрлах 31-р дунд сургууль. 


 


Биеийн тамир мандтугай.

Залуусаа бүртгүүлээрэй. Хөгжөөн дэмжигчид ирж бас болно шүү
 Дэлгэрэнгүй»
Эрхэм блогчиддоо баярлалаа Дэлгэрэнгүй»