Бүх блогчдын дундын блог

Таныг шинэ жилийн үдэшлэгт Урьж байна

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн Янзагахан
"Шинэ Жилийн Үдэшлэг" маань хэзээ ч мартагдашгүй сайхан болох учраас Залуусаа ирээд үз, үзээд мэдэр!! Дэлгэрэнгүй»
“Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”, “Монголын Блогчдын Холбоо”, “www.monkey.mn” сайт хамтран 2009 оны 9 сарын 10-наас 9 сарын 30-ны өдрүүдэд “Өнөөгийн Монгол” сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нь өнөөгийн Монголын нийгэмд оршиж буй ямар ч асуудлуудыг хөндсөн, орчин үеийн оюуны цангааг тайлахуйц сод бүтээл, шилдэг блог нийтлэл, богино өгүүллэгийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.

______________________________________________________________________
Мэдээллийн ивээн тэтгэгч нар:

Ивээн тэтгэгч:

______________________________________________________________________

“Өнөөгийн Монгол” сэдэвт богино өгүүллэг, блог нийтлэлийн уралдааны журам


1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг байж болох бөгөөд насанд хүрсэн байна.

2. Бүтээл нь богино өгүүллэг эсвэл нийтлэл байх бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Өнөөгийн Монгол” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг нэрт сэтгүүлч, шог зохиолч А. Амарсайхан, нэрт сэтгүүлч, судлаач Б. Галаарид, нэрт сэтгүүлч, шинжээч Д. Цэрэнжав нар болон нийт уншигчид, хандагчид маань шүүх юм.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 09 сарын 25-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 200.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, “Праксис” ХХК-аар Хятад улсын аль ч сургуульд үнэгүй зуучлуулах шагнал (зөвхөн сургалтын төлбөр шаардагдана), Ивээн тэтгэгчийн шагнал

II байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 150.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, Ивээн тэтгэгчийн шагнал

III байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 100.000 төгрөгийн баннер байрлуулах эрх

8. Тус уралдааны шагналыг 2009 оны 10 сарын 02-ны өдөр Монгол улсад Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулагдах “Блог бидний амьдралд” өдөрлөг дээр шалгаруулж гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
_______________________________________________________________________
Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.

Бид нийтлэлийн уралдаанаа төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлахдаа ивээн тэтгэгчийнхээ сурталчилгааг боломжит бүх хувилбараар хийж алдаршуулах болно.

_______________________________________________________________________


Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

Hishigt

Доржсүрэн овогтой Хишигт  хүү минь 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж айдас түгшүүр авч ирлээ...

 Хүү минь 2009 оны 3 сард  Эх Нялхасны Эрдэм Шинжилгээний Төвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн боловч нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно  Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирж 2009 оны 4-р сарын 2 нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош тодорлоо.

Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд Улсад эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээ хийлгэх болсон учраас эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагтай болохыг  Японы “Нагона Кенрицу”  хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн билээ.

“ Хөөр баяраар бялхаж, сурч мэдэхийн их оргил руу тэмүүлж яваа  насандаа цусны хорт хавдраар өвчилсөн хүүгийн минь амь насыг аврахад сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусалж амьдрал хайрлаач!”  гэж Япон улсын хүүхдийн эмнэлгээс бид та бүхэнд хандаж байна.

Миний хүү Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургуулийн 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7-Д ангид суралцдаг юм.

Миний хүү тоо бодож зураг зурах дуртай.

Хүү минь математикийн удаа дараагийн тэмцээн, олимпиадад 30 гаруй удаа оролцож, алт, мөнгө, хүрэл, медаль 23-ыг авч сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн

Одоо Япон улсын “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэгт хүүгээ сахиад, хүүгээ эрүүл саруул  болгохын төлөө сэтгэлийн хүнд бэрхийг туулж  сууна. Та бүхнийг бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж байна.

 

МОНГОЛ УЛС, УБ ХОТ, ХААН БАНК:

ХАНДИВЫН ДАНСНЫ ДУГААР: 575 335 615-8 /Төгрөгийн данс/

 575 335 666 8 /Долларын данс/

 Япон: NAGANO GINKO HOTAKA SHITEN FUTSU KOUZA 8426357
HISHIGT KUN NO KAI

АНУ: CHASE  банкны данс: 708 520 861

 Холбоо барих утас:

99009110 /эгч В.Нандинцэцэг/
99842271 /эгч С.Хишигтогтох/

+81-(0)90 - 9822 - 7824 /аав Р.Доржсүрэн/

 

EMAIL: skhishgee@yahoo.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү kndj143@yahoo.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү  

 Сайхан сэтгэлт хүмүүс та бүхэнд эрүүл энхийг хүсье.

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 Хүүгийнхээ төлөө бичсэн:

 Аав Р.Доржсүрэн

 Ээж С.Жавзандулам

 hishigt duu nartaigaa

 

Hishigt japand

 

МТҮП ба Монголын Блогчдын Холбооны уулзалт

2009 оны 04-р сарын 09 Нийтэлсэн Ariu
Удаан хугацааны дараа нийт дэмжигч блогчдынхоо энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байгаадаа бид баяртай байна.
Энэ удаад бид нэгэн чухал уулзалтын талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэж байна.

2009 оны 4-р сарын 9-ний өдөр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-ийн Ерөнхий Захирал Ё. Сүхбаатарын хүсэлтээр МТҮП талаас тус Паркийн захирал Ё. Сүхбаатар, Инкубаторын Албаны дарга, "Монголын Блогчдын Холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн С. Эрдэнэбат (Erkardo санаачлагч) нөгөө талаас "Монголын Блогчдын Холбоо"-ны Ерөнхийлөгч Б. Батхүү (3apaa), Удирдах зөвлөлийн дарга А. Амарсайхан (Amarsaikhan), Удирдах зөвлөлийн гишүүн Я. Баярбаатар (Stormy) нар МТҮП-д очиж уулзалт хийж хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.

Тус уулзалтаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Блогчдын Холбоо"-той хамтарч хэрэгжүүлж болох ажлуудын боломжит хувилбаруудыг хэлэлцэж хамтарч ажиллахаар тохиролцсоноо баяртайгаар мэдэгдэж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээгээр хязгаарлагдахгүй цаашид ч хамтран ажиллах боломжтой гэж Ё. Сүхбаатар захирал хэлсэн.

Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд тус тусын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа аль нэгэн улс төрийн хүчинд үйлчлэхгүй.

МТҮП өөрийн нөөц бололцоо болох уулзалтын танхим, техник тоног төхөөрөмж, интернэт болон бусад талаар бидний зохион байгуулах ямарваа нэгэн ажлуудыг дэмжихээ илэрхийлсэн нь бидний үйл ажиллагаанд илт сайнаар нөлөөлөхүйц үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Бид лекц, уулзалт болон олон нийтийг хамарсан бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахад саадгүй боллоо гэсэн үг юм.

"Монголын Блогчдын Холбоо", "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-тай хамтран ажиллах боломжид тулгуурлан зохион байгуулж болох үйл ажиллагааны санал хүлээн авч байна.

SOS!!!-2

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Ariu
Хандивын дансаа нээчихлээ. Эрсдэлийг тооцоод хоёр хүний гарын үсгээр баталгаажуулж зарлага гаргахаар болсоныг дуулгаж байна. Энэрэнгүй нинжин сэтгэлээ гайхуулцгаая! Дэлгэрэнгүй»

ЦАСАНДАА

2009 оны 01-р сарын 23 Нийтэлсэн Ariu

За маргааш өглөө 9 цаг 30 минутад Бөмбөгөрийн хажууд цуглараад Санзайн зүг хөлгийн жолооо залнаа.
 

Хонох хүмүүс 12 000, өдрөөр явах хүмүүс 7000  төгрөгөө бариад, бас цагаа бариад ирцгээрэй.  Гол нь явна гээд бүртгүүлсэн байгаа хүмүүсийн өмнөөс мөнгийг нь тооцоод гаргаад юмаа авчихаж байгаа тул заавал ирээрэй.

Олон олон нөхөрсөг тэмцээнүүд зохиогдож том том бэлгүүд байгаа шүү. Нэг нууц задлахад  Зохиолч Блоогчин Sienna  маань нэг тэмцээний шагналыг өөрийн удахгүй хэвлэгдэн гарах  "Хайрын төлөөх тэмцэл" номыг бэлэглэж ивээн тэтгэж байгаа шүү. 

1. 1-р сард Төрсөн өдөр нь тохиож буй блоогчидын ёсолгоо цасны баяр дээр болно.

2. Хоолоо мартав.

3. Араас очиж болно.

 

Bloggers Snow Day

2009 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Ariu
Зассан нь  Дэлгэрэнгүй»