Бүх блогчдын дундын блог

Таныг шинэ жилийн үдэшлэгт Урьж байна

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн Янзагахан
"Шинэ Жилийн Үдэшлэг" маань хэзээ ч мартагдашгүй сайхан болох учраас Залуусаа ирээд үз, үзээд мэдэр!! Дэлгэрэнгүй»
“Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”, “Монголын Блогчдын Холбоо”, “www.monkey.mn” сайт хамтран 2009 оны 9 сарын 10-наас 9 сарын 30-ны өдрүүдэд “Өнөөгийн Монгол” сэдвээр насанд хүрэгчдийн дунд блог нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Тус уралдааны гол зорилго нь өнөөгийн Монголын нийгэмд оршиж буй ямар ч асуудлуудыг хөндсөн, орчин үеийн оюуны цангааг тайлахуйц сод бүтээл, шилдэг блог нийтлэл, богино өгүүллэгийг төрүүлэн олон нийтийн хүртээл болгоход оршино.

______________________________________________________________________
Мэдээллийн ивээн тэтгэгч нар:

Ивээн тэтгэгч:

______________________________________________________________________

“Өнөөгийн Монгол” сэдэвт богино өгүүллэг, блог нийтлэлийн уралдааны журам


1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг байж болох бөгөөд насанд хүрсэн байна.

2. Бүтээл нь богино өгүүллэг эсвэл нийтлэл байх бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, ямар нэгэн ил далд сурталчилгаа хийхгүй, айлган сүрдүүлэхгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Өнөөгийн Монгол” ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг нэрт сэтгүүлч, шог зохиолч А. Амарсайхан, нэрт сэтгүүлч, судлаач Б. Галаарид, нэрт сэтгүүлч, шинжээч Д. Цэрэнжав нар болон нийт уншигчид, хандагчид маань шүүх юм.

6. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2009 оны 09 сарын 25-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүлээж авахгүй.

7. Уралдаан 3 байр шалгаруулж дүгнэнэ.

I байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 200.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, “Праксис” ХХК-аар Хятад улсын аль ч сургуульд үнэгүй зуучлуулах шагнал (зөвхөн сургалтын төлбөр шаардагдана), Ивээн тэтгэгчийн шагнал

II байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 150.000 төгрөгийн баннер байрлуулах эрх, Ивээн тэтгэгчийн шагнал

III байр- Өргөмжлөл, www.monkey.mn сайтад 100.000 төгрөгийн баннер байрлуулах эрх

8. Тус уралдааны шагналыг 2009 оны 10 сарын 02-ны өдөр Монгол улсад Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулагдах “Блог бидний амьдралд” өдөрлөг дээр шалгаруулж гардуулна.

9. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагч байгууллагууд эзэмших, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
_______________________________________________________________________
Жич: Тус уралдааныг ивээн тэтгэх боломж бүх албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй бөгөөд Монгол хүний оюуны бүтээл төрүүлэх боломжийг олгож тус уралдааны ивээн тэтгэгчээр хамтарч ажиллахыг урьж байна.

Бид нийтлэлийн уралдаанаа төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлахдаа ивээн тэтгэгчийнхээ сурталчилгааг боломжит бүх хувилбараар хийж алдаршуулах болно.

_______________________________________________________________________


Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
Монголын Блогчдын Холбоо
Монки Контент ХХК

Hishigt

Доржсүрэн овогтой Хишигт  хүү минь 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж айдас түгшүүр авч ирлээ...

 Хүү минь 2009 оны 3 сард  Эх Нялхасны Эрдэм Шинжилгээний Төвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн боловч нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно  Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирж 2009 оны 4-р сарын 2 нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош тодорлоо.

Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд Улсад эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээ хийлгэх болсон учраас эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагтай болохыг  Японы “Нагона Кенрицу”  хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн билээ.

“ Хөөр баяраар бялхаж, сурч мэдэхийн их оргил руу тэмүүлж яваа  насандаа цусны хорт хавдраар өвчилсөн хүүгийн минь амь насыг аврахад сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусалж амьдрал хайрлаач!”  гэж Япон улсын хүүхдийн эмнэлгээс бид та бүхэнд хандаж байна.

Миний хүү Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургуулийн 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7-Д ангид суралцдаг юм.

Миний хүү тоо бодож зураг зурах дуртай.

Хүү минь математикийн удаа дараагийн тэмцээн, олимпиадад 30 гаруй удаа оролцож, алт, мөнгө, хүрэл, медаль 23-ыг авч сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн

Одоо Япон улсын “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэгт хүүгээ сахиад, хүүгээ эрүүл саруул  болгохын төлөө сэтгэлийн хүнд бэрхийг туулж  сууна. Та бүхнийг бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж байна.

 

МОНГОЛ УЛС, УБ ХОТ, ХААН БАНК:

ХАНДИВЫН ДАНСНЫ ДУГААР: 575 335 615-8 /Төгрөгийн данс/

 575 335 666 8 /Долларын данс/

 Япон: NAGANO GINKO HOTAKA SHITEN FUTSU KOUZA 8426357
HISHIGT KUN NO KAI

АНУ: CHASE  банкны данс: 708 520 861

 Холбоо барих утас:

99009110 /эгч В.Нандинцэцэг/
99842271 /эгч С.Хишигтогтох/

+81-(0)90 - 9822 - 7824 /аав Р.Доржсүрэн/

 

EMAIL: skhishgee@yahoo.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү kndj143@yahoo.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү  

 Сайхан сэтгэлт хүмүүс та бүхэнд эрүүл энхийг хүсье.

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 Хүүгийнхээ төлөө бичсэн:

 Аав Р.Доржсүрэн

 Ээж С.Жавзандулам

 hishigt duu nartaigaa

 

Hishigt japand

 

МТҮП ба Монголын Блогчдын Холбооны уулзалт

2009 оны 04-р сарын 09 Нийтэлсэн Ariu
Удаан хугацааны дараа нийт дэмжигч блогчдынхоо энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байгаадаа бид баяртай байна.
Энэ удаад бид нэгэн чухал уулзалтын талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэж байна.

2009 оны 4-р сарын 9-ний өдөр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-ийн Ерөнхий Захирал Ё. Сүхбаатарын хүсэлтээр МТҮП талаас тус Паркийн захирал Ё. Сүхбаатар, Инкубаторын Албаны дарга, "Монголын Блогчдын Холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн С. Эрдэнэбат (Erkardo санаачлагч) нөгөө талаас "Монголын Блогчдын Холбоо"-ны Ерөнхийлөгч Б. Батхүү (3apaa), Удирдах зөвлөлийн дарга А. Амарсайхан (Amarsaikhan), Удирдах зөвлөлийн гишүүн Я. Баярбаатар (Stormy) нар МТҮП-д очиж уулзалт хийж хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.

Тус уулзалтаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Блогчдын Холбоо"-той хамтарч хэрэгжүүлж болох ажлуудын боломжит хувилбаруудыг хэлэлцэж хамтарч ажиллахаар тохиролцсоноо баяртайгаар мэдэгдэж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээгээр хязгаарлагдахгүй цаашид ч хамтран ажиллах боломжтой гэж Ё. Сүхбаатар захирал хэлсэн.

Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд тус тусын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа аль нэгэн улс төрийн хүчинд үйлчлэхгүй.

МТҮП өөрийн нөөц бололцоо болох уулзалтын танхим, техник тоног төхөөрөмж, интернэт болон бусад талаар бидний зохион байгуулах ямарваа нэгэн ажлуудыг дэмжихээ илэрхийлсэн нь бидний үйл ажиллагаанд илт сайнаар нөлөөлөхүйц үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Бид лекц, уулзалт болон олон нийтийг хамарсан бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахад саадгүй боллоо гэсэн үг юм.

"Монголын Блогчдын Холбоо", "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-тай хамтран ажиллах боломжид тулгуурлан зохион байгуулж болох үйл ажиллагааны санал хүлээн авч байна.

SOS!!!-2

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Ariu
Хандивын дансаа нээчихлээ. Эрсдэлийг тооцоод хоёр хүний гарын үсгээр баталгаажуулж зарлага гаргахаар болсоныг дуулгаж байна. Энэрэнгүй нинжин сэтгэлээ гайхуулцгаая! Дэлгэрэнгүй»

ЦАСАНДАА

2009 оны 01-р сарын 23 Нийтэлсэн Ariu

За маргааш өглөө 9 цаг 30 минутад Бөмбөгөрийн хажууд цуглараад Санзайн зүг хөлгийн жолооо залнаа.
 

Хонох хүмүүс 12 000, өдрөөр явах хүмүүс 7000  төгрөгөө бариад, бас цагаа бариад ирцгээрэй.  Гол нь явна гээд бүртгүүлсэн байгаа хүмүүсийн өмнөөс мөнгийг нь тооцоод гаргаад юмаа авчихаж байгаа тул заавал ирээрэй.

Олон олон нөхөрсөг тэмцээнүүд зохиогдож том том бэлгүүд байгаа шүү. Нэг нууц задлахад  Зохиолч Блоогчин Sienna  маань нэг тэмцээний шагналыг өөрийн удахгүй хэвлэгдэн гарах  "Хайрын төлөөх тэмцэл" номыг бэлэглэж ивээн тэтгэж байгаа шүү. 

1. 1-р сард Төрсөн өдөр нь тохиож буй блоогчидын ёсолгоо цасны баяр дээр болно.

2. Хоолоо мартав.

3. Араас очиж болно.

 

Bloggers Snow Day

2009 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Ariu
Зассан нь  Дэлгэрэнгүй»

Блогчдын Шинэ жил болох газрын хаяг

2008 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Ariu

Шинэ жил болох газрын байршлыг орууллаа. Маргааш 19.00 цагаас болно.

Зурган дээр үзүүлсэн ногооноор дөрвөлжилсөн байшингийн (Уг барилга нь гаднаа "Кара рокестор" гэсэн хаягтай шүү.) ертөнцийн зүгээр урд талаас нь орно. 2 давхарт гарахад "Марселль" гэж нэртэй газар байгаа. 

Нийтлэсэн анимэ. Тодруулах зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Хөтөлбөр

 Дэлгэрэнгүй»
Шинэ жилд оролцох блогчдын нэрсийн жагсаалт
 Дэлгэрэнгүй»

2008 оны 12 сарын 20-ны өдөр болох Бүх блогчдын шинэ жилийн баярт оролцохоор сэтгэл шулуудан төлбөрөө төлсөн блогчдын нэрсийг жагсаав.

2008.12.08 байдлаар

 ГоГо
Блогмн
Блогспот
Банжиг

Сторми

Цүкияма

Ицми

Саншайн

Ссайнаа

Лофлоф

Дэвдээхэй

Анимэ

Хайко

Жанжка

Гандирс

Витаут

Нэгэст

ЖиТулга

Үлэмж

Жийгээ

Сарнай

Давка

Zugeer l...

 

Обод

Ариус

Тунгаамаа

Фриска

 Оргио

Ангаахай

Дэппсү

Амарсайхан

Билгээ

Эркардо

Хархун

Зараа
 

Анжгай


Дээрхи төлбөр төлсөн блогчидоос гадна оролцохоор нэрсээ бүртгүүлсэн блогчид 30 орчим байгаа ба эдгээр хүмүүс төлбөрөө эртхэн төлчихвөл зохион байгуулах комиссын үйл ажиллагаан ихэд дэм болох юм гэдгийг анхаарна уу.

Бүртгүүлэхийг хүссэн блогчид 99829913 дугаарын утсанд холбогдон Дэвдээхэй няравт мөнгөө тушаана уу :D

Бүртгүүлэх сүүлийн хугацаа 2008 оны 12 сарын 10-ны өдөр.

MASKARAD

2008 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Ariu

 БЛОГЧДЫН ШИНЭ ЖИЛИЙГ ОЛОНХИЙН САНАЛААР МАСКАРАД БОЛГОХООР ТОГТСОН БИЛЭЭ.  ИЙМЭЭС ТА БҮХЭНДЭЭ ЗАРИМ НЭГ МАСКНЫ ЗАГВАРЫГ ОРУУЛЖ  БАЙНА.. ЗАРИМ НЭГ БЛОГЧИД ХААНААС  БАГАА АВАХЫН, ЭНД ЗАРДЫМУУ ГЭХ АСУУДЛУУД ГАРЖ БАЙВАЛ ТА БҮХЭН ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛААР ӨӨРСНӨӨ ЯАЖ Ч СЭТГЭЖ ХИЙЖ БОЛНО ШҮҮ.


ИЙМ САНТАГИЙН МАЛГАЙ ӨМСӨӨД НҮДНИЙ ШИЛ ЗҮҮЧИХЭЖ Ч БОЛНО 

 

ГОЕ УРТ ҮСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД ҮСЭЭРЭЭ ТОГЛОЖ Ч БОЛНО

 

ЗАРИМ НЬ ГАДНААС ГАДААДАД БАЙДАГ АХ ЭГЧДЭЭ ЗАХИСАН Ч БОЛНО


ТОГОСНЫ ӨД АШИГЛАЖ ХИЙЖ Ч БОЛНО /ЦААСААР ХИЙГЭЭД ДЭЭР НЬ БЛЁСТК НААГААД/ 

 

ЭСВЭЛ САРИ АШИГЛАЖ  НҮҮР АМАА ОРООЖ Ч БОЛНО 

 

 

ЗАРИМ БЛОГИЙН НЭР НЬ АМЬТДЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН БАЙДАГ, ТЙИМЭЭС ТИЙМ ДҮРСТЭЙ ХЯЛБАР ИЙМ МАСК ХИЙЖ ЗҮҮЖ БОЛНО.

 

ГОЕ MAKE UP ХИЙДЭГ БЛОГЧИН БҮСГҮЙЧҮҮД НҮҮРЭЭ ИНГЭЖ БУДАЖ Ч БОЛНО

 

ЭСВЭЛ ДУРТАЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНО БААТРУУДЫНХАА ДҮРД ХУВИРЖ Ч БОЛНО.

  

ЭСВЭЛ АРАБ АЛЧУУР ЗҮҮЖ ХАР ШИЛ ЗҮҮЖ Ч БОЛНО

ГАРЫН ДООРХ МАТЕРИАЛААР ХИЙЕ ГЭВЭЛ ДААВУУНЫ ДЭЛГҮҮРҮҮДЭЭР ЯНЗ БҮРИЙН ТУСЛАХ МАТЕРИАЛУУД БАЙДАГ ШҮҮ /ӨД, БЛЁСТК, ШҮР СУВД ГЭХ МЭТ/

 ЁСТОЙ ДУРААРАА ХУВИРЖ БОЛНО ШҮҮ

ШИЛДЭГ  ЭРЭГТЭЙ ,ЭМЭГТЭЙ  БАГИЙГ ШАЛГАРУУЛНА

ТА БҮХЭН МАСКАРАДДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

Нэг багийн такс 25000₮ Нэг хүний 5000₮

Нийт Оролцох хүмүүсийн тоо одоохондоо 25 нэмэгдэх хүн байвал бүртгэлээ явуулаарай.

багууд сугалаа сугалж багаа бүрдүүлнэ... блог болгоныг төлөөлж байгаа орлцогч дээр талцана. (Зараа[Blogspot], ЗОО[Blog.mn], Цүки[Gogo], Антидот[Gogo], Амгаа[Banjig])

Тэмцээний дүрэм :

CS 1.6 дээр тоглоно.
  • Freeze time 5
  • $800
  • 15 VS хуваана.(нэг талдаа)
  • C4 time - 35 сек
  • round time - 2.5
  • Buy time 15сек
  • Force camera 2
  • force chase cam 2
  • friendly fire 0
  • rate 20.000
  • map de_dust2
  • bug ашиглахгүй

Тэмцээн болох газар : Гандангийн хойд талд Од кану чатрын эсрэг талд Town Center гэсэн бичигтэй байшин байгаа тэнд 5дах өдрийн 19:00 цагаас ирнэ үү....

Өөрийн мэдээллээ dundiin@gogo.mn хаягаар илгээж бүртгүүлнэ.

Тавигдах шаардлага : 10.1-с өмнө блог хөтөлж эхэлсэн байх шаардлагатай... Энэ нь гадны хүмүүс ирж тоголхоос сэргийлж байгаа юм.

Блогчдынхоо дунд Конторын тэмцээн....

2008 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Ariu

Блогчдын дунд Counter Strike-ийн тэмцээн зохиовол яах вэ?

Өмнө нь манай Гөү Гөү блог спортын нөхөрсөг тэмцээн зохиосон.....тэр тэмцээнээс хойш хэд хэдэн блогчдоос конторын тэмцээн зохиоё гэсэн хүсэлт ирсэн. энэ гүсэлтийн  дагуу Counter Strike-ийн тэмцээн зохиовол ямар вэ... та нар юу гэж боджээна... банжиг, Блог.мн Блогспот-ооос бас баг бүрдүүлээд орж болно. та бүхэн саналаа үлдээнүү?

Нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2008 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Ariu

Эрхэм блогчидод энэ өдрийн мэндийг хүргэе.

Юун түрүүнд блогчидоос санаачлан, блогчид зохион байгуулсан Сагсан бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөснийг дуулгахад таатай байна. Тэмцээний зорилго нь блогчид танилцан нөхөрлөх, амралтаа үр дүнтэйгээр өнгөрөөх байсан юм. Мөн бидний хэдэн блогчидын зохион байгуулсан тэмцээнийг гололгүй, ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон Банжиг блогчидод талархаж буйгаа илэрхийлж байна.

Юутай ч блогчин залуус маань амралтын өдрөө идэвхтэйгээр өнгөрөөж, биеийн тамирыг мандуулсан явдал хамгаас гол болохыг бид өмнө дурьдаж байсан. Үргэлж ширээний ард, компьютер ширтэн суудаг та бидний хувьд хааяа ч болов хөдөлж, биеийн чилээгээ гаргаж байх нь сайн талтай билээ. Ингээд та бүхэнд тэмцээний дүнгийн талаар товч танилцуулъя.

Сагсан бөмбөгийн тэмцээнд баг тус бүр 5-6 хүнтэйгээр, “Үлэмжийн чанар”, “Драптс”, “5 толгой”, “Боргиочид” гэсэн дөрвөн багт хуваагдан тоглолоо. Ингээд дөрвөн багаас гурван хожилтойгоор “Үлэмжийн чанар” баг хожиж, Банжиг блогчидын “Боргиочид” баг хоёрдугаар байранд орлоо. “Үлэмжийн чанар” багийн ахлагчаар Цоомоо гишүүдэд Hi Dalai, Tsahlai, Erka, 1st design, Jasmine нар байлаа. Харин “Боргиочид” багийн ахлагчаар Н.Батжаргал гишүүдээр З.Баасанжав, Б.Ууганбаяр, Н.Амгаланжаргалан, Н.Алтанцэцэг, Н.Ням-Очир нар байлаа.

 

бүгдээрээ зургийн аппаратанд багтдаггүй ээ кк.


"Үлэмжийн чанар" багийнхан


Багийн ахлагчид зөвлөлдөж байна.

Харин Ширээний теннисний тэмцээнд нийт 16 эрэгтэй, 7 эмэгтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Эрка, эмэгтэйчүүдийн төрөлд Ицми түрүүллээ.

За эдгээр нөхөд дээр гурав, дөрвөн зурагчид бас байгаа. 

Ингээд эрхэм блогчид та бүхэн амралтын өдрөө үр дүнтэйгээр өнгөрүүлсэн хэмээн найдаж байна.