Бүх блогчдын дундын блог : Хандивын дансны үйл ажиллагааг тав хоног сунгахаар боллоо

Юун түрүүнд Монголын блогчидын холбооноос зохион байгуулж байгаа хандивын дансны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бас зүгээр харж байгаа блогчиддоо баярлаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

2008 оны 07 сарын 01-ны өдрийн үймээн самууны хөлд нэрвэгдэн ихээр хохирсон Улсын Филармони, Морин Хуурын Чуулга, Баян Монгол Чуулга, Уран Зургийн Галерей зэрэг газруудад тусламжийн гараа сунгах Монголын Урлагтаа хайртай нөхдийн анхааралд:

2008.07.07-с 21-ний өдрийг хүртэлх 14 хоногийн хугацаанд хандив цуглуулахаар 2008.07.03-ны өдөр Голомт банкинд хандивын данс нээсэн билээ.

Хандивын дансны үйл ажиллагаа зөвхөн Монгол улсад төдийгүй гадаадад байгаа эрхэм блогчидод маань хүрч байгаа. Нэт юм чинь дээ, тийм ээ. Хэдийгээр бие нь гадны оронд байгаа ч сэтгэл нь Монгол улсдаа байгаа тэдгээр сайхан сэтгэлт ахан дүүс маань Монголынхоо урлаг, соёлын сэргээн босголтонд гар хөл нийлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Гадаад орнуудаас шилжүүлсэн хандивлагчидын мөнгө дансанд орох нь удаашралтай байгаа учир хандив үргэлжлэх хугацаагаа ажлын тав хоногоор сунгахаар шийдэв. Ирэх долоо хоногийн нэг дэхь өдөр буюу 2008.07.27-ны өдөр хандив үймээн самууны хөлд үрэгдсэн байгууллагуудад гардуулах болно.

Зиа өнөөдрийн хүргэх мэдээлэл энэ байнаа. Энэ бол ГОГО-ийн эрхэм блогчид та бидний дундын блог. Тиймээс бидний үйл ажиллагааны талаар энэ блог дээр бичигдэх болно. ТА бүхэн санал хүсэлтээ өргөнөөр ирүүлж, үйл ажиллагааг дэмжиж байгаа, эс дэмжиж байгаа, уур чинь хүрч байгаа эсвэл инээд чинь хүрч байгаа талаараа бичиж байгаарай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
burmaa (зочин)

zuv shiidver bn shuu oroh huseltei humuust heregtei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)