Бүх блогчдын дундын блог : ЭРХЭМ БЛОГЧИДЫН АНХААРАЛД /SOS!!!/

ЭРХЭМ БЛОГЧИДЫН АНХААРАЛД /SOS!!!/

Эрхэм блогчид та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Бидний хэдэн нөхөд нийгэмд гэрэл гэгээтэй, сайн сайхан үйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж, хамтран зүтгэе хэмээн биеэр болон онлайнаар уулзаж цөөнгүй удаа ярьсан билээ.  Тэгвэл энэ үйл ажиллагаагаа байнга нэгтгэн зангидаж, нэгэн доор цуглан үзэл санаагаа уралдуулж байхын тулд энэхүү дундын блогийг нээлээ.

Бид нэгэн санаан дор сайхан сэтгэлийг өвөрлөж, буяны үйлс бүтээх цаг нь иржээ. Тиймээс дараах ажлыг санаачилж байна. Эрхэм блогчид та бүхэн сэтгэл нэгдэн, энэрлийн гараа сунгана гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхэн доорх видеог үзнэ үү. 

 

 Морин хуурын чуулгынхан уйлж байна.

 

2008 оны 07 сарын 01-ны өдрийн үймээн самууны хөлд нэрвэгдэн ихээр хохирсон Улсын Филармони, Морин Хуурын Чуулга, Баян Монгол Чуулга, Уран Зургийн Галерей зэрэг газруудад тусламжийн гараа сунгах Монголын Урлагтаа хайртай нөхдийн анхааралд:

Банзай овогтой Батхүү (ХБ74081671) /Зараа блоггер/ өчигдөр буюу 2008.07.02-нд Үндэсний портал "GoGo" сайтын холбогдох хүмүүстэй уулзаж Тусламжийн үйл ажиллагаанд хамтран ажиллах талаар санал санаачлагаа хуваалцсан бөгөөд 2008.07.07-с 21-ний өдрийг хүртэлх 14 хоногийн хугацаанд хандив цуглуулах ажлын хүрээнд дараахь ажлуудыг төлөвлөлөө. Энэхүү тусламжийн үйл ажиллагаа бол манай хараахан мэндэлж амжаагүй дуншиж буй "Монголын Блогчидын Холбоо"-ны анхны үйл ажиллагаа болно.

Үүнд:

1. Хандивын данс нээлгэх.

2. Сайт болон блогууд дээрээ хандивын дансны тухай сурталчилгаа тавих.

3. Дансны мэдээллийг өдөр бүр шинэчилж нийтэд мэдээлэх.

4. Хандивлагчидыг урамшуулж GoGo сайт дээр баннер сурталчилгааг нь байрлуулах.

5. Хуримтлалыг гардуулж зарцуулалтыг хүлээн авч нийтэд мэдээллэх.

Хандив тусламжийн гараа сунгасан хэн бүхний нэрсийг GoGo сайт дээр баннер байдлаар ил байрлуулж (хандивлагчидын нэрс урсана) дэмжих болно гэдгээ GoGo портал сайтынхан маань илэрхийлсэнийг дуулгахад таатай байна.

Хандивын дансыг би өөрийн нэр дээрээ нээлгэсэн бөгөөд өөр утгаар нээлгэх боломжгүй тухай банкны ажилтнууд тайлбарласан болно. Хамтран эзэмшигчээр GoGo сайтын сэтгүүлч О.Ариунбилэг болж гүйлгээнд хяналт тавихаар томилогдлоо. Энэ нь бага ч гэсэн итгэл үнэмшил үүсгэж байгаа гэж бодож байна. Бид 2-ын гарын үсэггүй бол данснаас мөнгө гарах боломжгүй болно.

Хандивын данс:

Голомт Банк. Төгрөгийн: 2201079705 Валютын 2201079717 Б.Батхүү

Та бүхний эчнээ танил Б.Батсүрэн ах маань 3000₮ хандивлаж эхний хандивлагч боллоо. Би өөрийн зүгээс 5000₮. Ингээд 8000₮-ийн эхний үлдэгдэлтэйгээр данс эхэллээ. Мөн өөрийн ажиллаж буй компаний ажилтан ажиллагсаддаа ухуулга сурталчилгаа хийж хандив цуглуулах ажлаа эхэлчихсэн байна.

Та бүхэн өөр өөрийн хүрээлэлд байх найз нөхөд хамтран ажиллагсаддаа хандаж хуримтлал үүсгэвэл илүү их боломж үүсэх болов уу гэж мунхаг ухаанаараа бодлоо.

Бидний үйл ажиллагааг дэмжихийг хүссэн, хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэнд үүд хаалга маань цэлийх болно!!!

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад нь тэвнээр тусалцгаая найзуудаа!
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
gump (зочин)

мань чадхаараа дэмжий андууд

NBA (зочин)

http://xocoosoft.bblog.mn/ rvv sags sonirxdog zaluus zaawal orooroi

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)