За эрхэм
блоогчидоо та бүхэнд цасан аялалыг
санал болгож байна. Шинэ оны эрч хүчээ
олж ирэхээр 1-р сарын 24-ны Бямба гаригт хөдөлцгөөе.
Зорилго: Амралтын ганц өдрөө хотын түнэр утаанаас хол эрүүл агаарт биеийн тамир, спортоор хичээллээд ирцгээе!!!
Бидний блоогчин нөхөд гарнаас / гар ч гэждээ ганц нэг хуруунаас/өөр хөдөлдөг эрхтэн бараг байхгүй болсон тул ингэж явах нь та бидний эрүүл мэндэд ихэд тустай билээ.
Бүртгүүлэх: Тус өдрийг хүртэл блоогоор коммент хэлбэрээр саналаа шидэлцээд бүртгүүлнэ.

Хэрхэн явах: Хэрхэн өдрийг өнгөрөөх талаар 3 санал байна.
1-рт: Тухайн явах өглөө эрт хүн бүр өөр өөрсдөө бэлтгэсэн хоолтой дээр нь нэмээд 5 000 төгрөгтэй ирэх. /5 000 энэ хэлбэлзэж магадгүй л юм. / Илүү авчирсан 5 000 төгрөгөндөө юу авахаа мэдэж байгаа биздээ. Бүгдээрээ нийтийн тээвэрт суугаад Гачуурт, Богдын аль нэг тийшээ явж өдрийг хөдөө өнгөрөөх боломжтой. Оройдоо эргэж ирнэ.
2-рт нь мөн л бэлтгэсэн хоолтойгоо аль нэг амралтын газар очоод өдөржин дуртай дуртайгаа хийгээд орой нь цэвэр агаарт тэндээ хоноод маргааш ирэх. Энэ хувилбараар явахад дор хаяж л 15 000 хавьцаа гарах байлгүй дээ. Аль хувилбараар явах вэ гэдгээ сонгочихвол зардлын тооцоогоо нарийвчилан гаргана.
3-рт /дэмжигдээгүй тул шууд хасав./
Эрхэм блогчин та бүхэнд аль хувилбар нь таалагдаж байна даа.

Цуглараад цугаараа өдөржингөө цасан дээр гэвтнүү, цаасан дээр сууна уу, хүүхэн эргүүлнүү, хүнд хандарна уу, цасаар угаана уу, цанаар гулгануу та нарын л дур.
Тэгж тэгж хоолоо идэх болохоороо харин ч нэг бөөнөөрөө сууж байгаад хэрэлдэж уралдалгүйхэн шиг хуваагаад идэж уучихна шүү дээ.
Оройдоо нэг иймэрхүү болцон байж магадгүй л юм.
RSS Feed
56 сэтгэгдэл:
24нд явъя тийм л санал байна харин тэр хонох энэ тэр бол би мэдэхгүй зус өртөг нь хэд гарах гэдгээсээ шалтгаалж тэр асуудлыг шийдье гэж бодож байна.
1т:................ xэлэx үг ч олдку юмдаа :(
Энэ доод талын маамуу яасан өөлхөн юм бээ.... бүр эгдүү хүргээ хаячихлаа, ккк Хуилбаруудыг манайхан сонгочихно биз нийтийн жишгийг дагаад явчихнаа би зүгээр
Дэмжжиййнэ ээ . 17нд байсан нь дээр биш үүү .. Цаанаас юм аа захиална гэвэл гай болно . 1 болон 2 р хувилбар зүгээр сонсогдож байна шүү ...
За би ч 2-ыг сонгоод намирчийш дээ. Нусаа цастай хамт хацартааа наачаал ирий. энэ Бацкаан шиг
1 дахь нь зүгээр санагдаж байна 24нд байвад зүгээр л юм, яаад гэвэл би 17-нд "сургууль минь баяртай" гэдэг баяртай тул явж чадахгүй энэ зурган дээрх өөлкөн амьтныг үнсээд үнсээд хаячмаар эгдүйтээн бэ
намайг очиxоор явцгааяаа..........
За би 2 дах сонголтыг сонгож байна. тэгээд хэзээ ч байсандаа яахав дээ. тэр үеэр ажил одоогоор алга. гэхдээ ажил гэнэт гараад ирж магадгүй л юм.
Minii sanal bol 24nd yawah huseltei bna. Uchirna 17nd ajiltai bgaa uchiraas hoishluulah zohitsuulah ene ter gsn yamarch nairaagvi ajil ldaa hehe. Humuusee 24nd yawayaaaaaaaa demjijnee gej naidaj bna. Yamar helbereer yawah ve geheer 1deh huwilbaraar yawayaaa. Ogloo ertuu ert yawaad /Ter ni 9.00 geed l/ odorjin gulgaj tsewer agaar amisgalj bgaad oroidoo hureed irsen ni gogo sanagdjiina. Aliwaa yum sunjirhaaraa l muuhai bolj utgaa alddag shde. Tiim bolohoor gants odrooroo jas hiisen aylal hiichihey ldaa blogchidooooo.....
24-нд явахаар болий тэгэх үү 1-р санал нь зүгээр байна... Саншайнтай цасны тулаан хийх сайхан боломж олдож байх чинь вэээ кккк
Аль ч хувилбар байсан яахвээ 17нд ч байсан яахав 24нд ч байсан яахав хоносон ч яахав хонохгүй байсан ч яахав гээдахгүй юу ккк
Нээрээ цагаан сар 1сарын 26нд болцон гээдээлүү хүмүүсээ
Цагаан сарын ойрхон байгуул бүүр сайн ш д Би буузаа авчихна Гаамп бараашигаа авчихна
24нд байсан нь дээр байхаа. Бас нэг дэх хувилбарыг сонгож байна. Яагаад гэхээр янзагахантай санал нэг байна.
Заяцаа хувингаа аваад англид хүрээд ир Борооны баяр хийе хэхэхэ :Р
1, 2 -r huwilbariin ali n ch bsn yahaw.durtai bnoo. dor bvrnee hooloo beldej awch yawuul jaahan tiimhen bho, oluulaa l oluulduul goe shd, za barag 2 ni deer yum bn doo,
1 нь зүгээр санагдаж байна. Харин 24-нд явах боломжтой байна.
Зээ даага далантай бяруу булчинтай онд мэнд тарган тавтай сайхан өвөлжиж байна уу? Амар байна уу? мөнгөө яасан бэ? хэхэхэ :Р
Өөрсдөө хоол хийх нь гоё юм байнааа. Яагаад гэхээр за эмэгтэйчүүд бид бол угаасаа хоолоороо гаргаахгүй ээ хаа ч хэлнэ. Тэхээр энэ эрэгтэйчүүд маань ямар хоол хийж авчрах нь их сонин байнашт. Гоё хоол хийдэг залуу малуу байвал тээ. хаха. Аа бас хүнээр хийлгүүлээд аваад ирж магадгүйийн тээ. хэхэ
1-рт Өдрийг нь гаргахдаа цаг агаарын мэдээг үндэслэж гаргамаар байна шүү!!!!!!!! 17,24-нд цаг агаар ямар байх вэ хүнүүсээ 2-рт Цагаан сар дөхөж байгаа тул 2-р хувилбараар явах хүнүүс нээг их олдохгүй байх Ер нь тэгээд энэ бичлэгийг ямар мангар нь оруулчихваа
Үлэмж ахын саналыг дэмжиж байна . Ингэхэд Цагаан сарыг хэдэнд гэдгийг мэдэх хүн байна уу ? Цаана чинь 2 шинэлэх гээд байна уу гүү юу ?
yun tsagaan sar yariad bgaan bee? hen tsagaan sar 1sariin 26nd ene ter gej soliorood bgaan 2sariin 25 26n geed bsan bzdeee. Tsag agaar yaahuu dee nice bgaasai geed bugdeeeree tenger burhandaa zalbiraad bwal burhan bagsh hvleej avah baihoooo
эвий эвий энэ Элгуардо, Заяц 2 хаха. бас энэ Аддикт байна. Цагаан сар 2 сард гээ биздээ.
Би тэгж солтороогүй зурагтаар чинь бүх цагаан сар хийдэг орнууд 1,26-нд тэмдэглэжаагаа бид нар ч бас тэгсэн нь дээр гээл солиороодээсийшд
хагас сайнд эрт явна гэвэл би ажилтай 2 цаг гэж тарна. Яанаа.......... тэрнээс хэдэнд байсан ч ялгаа алга. Харин хоол ундаа өөрсдөө бэлдсэн нь дээр. Яг үнэнийг хэлэхэд би хоол нтрт муу л даа.........тэр тал дээр эрэгтэй хүн шиг шт........ кккккккк
24-нд боломжтой байна. яагаад гэвэл тэрнээс наана цалин бууна. өдрөөр нь дээр бид дээ. хонолоо гээд яахчийм билээ
24nd 1-r huvilbar
1r xevilbar ni zuger yum. sunjirval utgaa aldana.
Цаг агаарын мэдээг дагана гэвэл тэрэн шиг худлаа ярьдаг газар байхгүй ш дээ. хаха би нээрээ 24-ыг сонгож байгаа
Цагаан сарын тухайд төөрцөн хэдэн хүмүүс байнаа ааа. хахаха 2-р сарын сүүлээр л байх даа.
baga iddeg oxintoi xool guylana xe xe
Хархун 2уулаа гуялах уу?
24 нд эхний хувилбараар явах санал байна. бүгдээрээ гаазан плитка авч яваад хоолоо өөрсдөө хийцгээеээ. тэгүүл гоё байдышдээ. хүйтэнд. дундаа нэг гэр аваал хонохгүйгээр тэндээ байрлаж байгаал орой нар жаргах үед наашлахад яаг л болдог номтой. цагаан сар чинь 2 сарын 26 нд гэсээн. миний төрсөн өдрийн нөгөөдөр нь болохын билээ шүүүүүүү. :P
24 нд нь яваяаа. Тэрнээс өмнө бол амжихгүй. Аль ч сонголт нь байсан болжийно. Хоол моолыг бол хийшд. Давка одоо бүсгүй хүн байж хоол моол хийж сурахад яадаг байна аа. Хэр баргийн эрэгтэй хүн хэр баргийн хоолыг бол хийгээд л идчихдэг юм шүү дээ.
цагаан сарыг 25нд гэж зарим үзмэрчид нь үзэцгээж байгаам шиг байна. тээл дандаа хуваагдаж хэрэлдэцгээж байхын. Хужаа нар бол 1 сарын 25нд хийх гэж байгаам шиг байна
би хоол хийдэггүй ийн за............ угаасаа гэрийн ажил хийхкү байсаар сурчиж....... яанаа
saaaixan tsuivan, xuushuur, suitei tsai ch od bolno doo. tend
Шинэ жилд очиж чадаагүй юм чинь энэ удаагийнхд юу ч байсан явъя гэж боджыно. санал болгосон хувилбаруудаас бол 1 дэх нь дажгүй санагджына
Уулан агаарт сайхан хоноод амраад ирье гэж бодож байсан чинь бүгдээрээ өдөртөө буцаад ирье гэж байх шиг байна. Зазаз би бол 24-нд явсан нь дээр байхаа тэгээд 3-р хувилбар. Гэхдээ 1-ээр ч явсан болно лдооо.
24 - g songoj bn
bas honoh ni uldee butsah ni butsah gesen huwilbar bgaashd songol arwin ain hehe
xэрлэн юу гэнэ вэ? эвий эвий ч гэx шиг.... xоxи шүүү айн ойлоо мань xувингаа аваад очнооо elguardo:)
huushuur buuz tsuivan zarna...
мөнгө хурааж авчихаад хуушуур бууз цуйвангаа өгөхгүй хулхидах гэжийн дэвдээхэй
Би ч хонох л сонирхолтой байна даа. Уул нь агаарт гарч байгаагийнх, тэгээд ч энэ жил цас гайгүй орсон, гоё л байгаа. Тэндээ амарчаад ирэхэд зүгээр л гэж боджийно.
Уг нь орой явчуул хонуул гоё л доо... Гэхдээ даанч би хонох зөвшөөрөл авах гэж зовох байх даа.... кккккккк
миний өмнөөс сээгий бичээл тэрэндээ хариулаад явчих болтоймааа
17 нд 1р хувилбар
24 нд явбал зүгээр байх нэг дэхь хувилбарыг дэмжиж байна
Одоо өдөр дээр санал авахгүй хүмүүсээ 1-р сарын 24 гэж тогтсон. Харин хаачихав? хонохуу ирэхүү гэдэг дээр л саналаа нэмэрлэе. Нүүх үү үлдэх үү ккк
за ашгүй мугуйдүрсийг 1 харахнээ........
annnhh Za ok ok yvtsgaa yvtsgaa tsagaa saihan unguruuleerei plan aa saihan gargaarai daa hu
нүүнээ хөө.... алий явы хээн... бушуул хахаха
31/I-нд явмаар байна. дэмжих байна уу? Дулаан ороод найс болчий шдээ. цагаан сар 25/II гэсэн шдээ.
сайн байцгаана уу блогчидоо 1-р саналыг дэмжиж байна 24нд явбал зүгээр байхаа цагаан сар 2 сарын 26 нд юм биш үү
31/1-нд гэвүүл миний b'daysht ккккк, 1-р 2-р аль аль нь л зүгээр санагдаж байна, алинд нь ч хамаагүй уусы шүү кккк,