Бүх блогчдын дундын блог : SOS!!!-2

SOS!!!-2

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголын Блогчдын Холбооны зорилгод хүмүүнлэг буяны ажил голлох үүрэг гүйцэтгэдгийг энэ ялдамд дуулгах хэрэгтэй болов уу? Энэ зорилгод бид чадах бүхнээ хийн хүрэхийг эрмэлздэгийг та бүхэн анзаарсан буй заа.

Өнөөдөр бидэнд нэн чухал ажилд гар, бие, сэтгэлээрээ оролцох шаардлага гараад байгааг дуулгамаар байна.

Номуун хэмээх хөөрхөн охинд бидний чин сэтгэлийн тусламж тун яаралтай хэрэгтэй болсон байна. Номуунаа маань ээж аав, эмээ өвөө, ах эгч нарын баяр баясал гэрэл гэгээ. Энэхэн бяцхан Монгол охиныг хэлж ирдэггүй хийсч ирдэг хүнд өвчин зовоож байгаа нь сэтгэлийг шаналган өрөвч сэтгэлийн утсыг хөндлөө.

Тэрээр одоо ээж аавынхаа хамт эмчилгээ хийлгэхээр алс харийн улсыг зорисон бөгөөд урт хугацааны турш хийж чадахгүй байсан өвчний оношыг Тайландын Бумрунград Хоспитал-ын эмч нар тодруулжээ. Номуунаа охины цээжинд нь маш том хавдар илэрсэн бөгөөд тэр нь цааш нуруу нугасны мэдрэлийн судсыг ороож дарсан тул охин бүсэлхийнээсээ доош мэдээ алдах өндөр магадлалтай байгаа юм байна. Энэ нь хөлөө хөдөлгөх, өтгөн шингэнээ хянах чадваргүй болох үр дагаварт хүргэх аюултай юм.

Одоогийн байдлаар Номуунд 4 сар үргэлжлэх химийн эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд энэ нь хавдрыг нь агшаах зорилготой юм. Эмчилгээний үр дүнгээс шалтгаалан хагалгаа хийгдэх магадлалтай. Статистикийн мэдээллээс харахад нейробластома хавдартай 1-ээс доош насны хүүхдийн эмчлэгдэх магадлал түүнээс дээш насны хүүхдийнхээс 30-35% илүү байдаг байна. Энэ нь Номууныг эдгэрүүлэх их найдвар байгаа бөгөөд бүхий л сэтгэл зүрхнээсээ тусалж дэмжихийг хичээж байна.

Эрхэм уншигч буян сэтгэлт таныг цөөхөн Монголчуудынхаа нэгэн эс бяцхан Номуун охинд тусламжийн гараа сунган туслана уу хэмээн чин сэтгэлээсээ хүсэх байна.

Монголын Блогчдын Холбоо 2009 оны 01 сарын 09-ний өдөр Голомт банкинд хандивын данс нээлээ. Байгууллагын бус хувь хүний хандивын данс нээлгэхээс өөр боломж байгаагүй гэдгийг мэдэгдмээр байна.

Голомт банк

Хүлээн авагч: Б.Батхүү

Төгрөгийн:1501168040
Валютын: 1501168052 хандивын данс нээлээ.

Тус хандивын данс өмнөх үйл ажиллагааны нэгэн адил хоёр хүний гарын үсгээр (3apaa-Б.Батхүү Регистр: ХБ74081671, Stormy-Я.Баярбаатар Регисрт: ХВ79011818) баталгаажуулагдан зардал гаргах бөгөөд тус дансны мэдээллийг цаг тухайд нь энэ блогт мэдээллэж байх болно.

Тус дансанд Монголын Блогчдын Холбооноос 10.000 төгрөг, 10 ам.доллар хандивласнаар SOS!!!-2 хүмүүнлэгийн аяныг эхлүүллээ.

Өмнөх сайн үйлсийн ажлын туршлагын дагуу хандив цуглуулж хүрэх ёстой эзэнд нь хүргэх болно. Бидний өмнөх буяны ажилд итгэж хандив өргөсөн нөхөддөө гүнээ талархал илэрхийлж байна.
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
stormy (зочин)

Түнэр харанхуйг эвдэхэд гэрэл үл өчүүхэнддэг гэсэн мэргэн үг байдаг билээ. Зөөлөн цагаан сэтгэлийг барьж энэ гэр бүлд та бүхнийг хандив өргөнө гэдэг гүнээ итгэж байна. Далайд дусал нэмэртэй байдгийн адил та бидний өргөсөн чин сэтгэлийн дэм энэ гэр бүлд асар ихийг бэлэглэх болно. Та бүхнийг хандив өргөхийг мөхөс би уриалж байна.

maral (зочин)

handiviin dansaa heden boltol ajilluulahiin?

zayets (зочин)

сайн үйлс дэлгэрэх болтугай

БОРОО (зочин)

Сайн үйлсийн ажил зохион байгуулж байгаа хүнлэг нинжин сэтгэлтэй найз нартаа амжилт хүсье. Бусад блоггэрууддаа бас идэвхтэй оролцоочээ гэж уриалмаар байна. Ганц өдөр пиво уугаад өнгөрөх мөнгөө яагаад хандивлаж болохгүй гэж тийм биз дээ. Дуслыг хураавал далай гэдэг шүү дээ. Сайн үйлс ямагт сайхан сэтгэл ханамжыг, эерэг энергийг дагуулж явдаг тиймүү хүмүүс ээ.

Эрка (зочин)

Үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байг Монголын үрс маш олон болтугай

Зочин (зочин)

ene ajlaa hiij bgaa yumuu

баярмаа (зочин)

нээрээ энэ аян чинь яагаад чимээгүй болчвоо, ажил хийвэл дуустал гэдэг шдэ бяцхан охинд туслах энэ аяныг нь дэмжихгүй байгаа юм уу хүмүүс ингээд хаячихсан юмуу Холбооных нь энийгээ сайн явуулвал хүмүүс дэмжинэ шдэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)