Бүх блогчдын дундын блог : Блогчдын дунд зохиох сагсан бөмбөгийн тэмцээний товч заавар, бүртгэл
Уг тэмцээний зорилго блогчдын чөлөөт цагийг зөв идэвхтэй, эрүүл орчинд орчинд өнгөрөөх, үерхэж нөхөрлөх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

-Багууд холимог тоглогчдоос бүрдэх бөгөөд 2 эмэгтэй, 3 эрэгтэй тоглогчтой байна.
-Багийн зохион байгуулалтыг тэмцээн болох өдөр сугалаагаар зохицуулна.
-Багууд тойргоор тоглох бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолж эцсийн дүнг гаргана.
 -Сагсан бөмбөгийн тэмцээн нь 2 үе тоглох бөгөөд 1 үеийн үргэлжлэх хугацаа 10 минут буюу нийт 20 минут үргэлжилнэ. (бохироор) Багийн алдаа 4-өөс дээш болсон үед алдаа болгонд торгуулийн шидэлт өгнө. Хувийн алдаа 5 болсон тамирчин талбайг чөлөөлнө.
-Баг нь тэмцээний нэг үе тутамд нэг удаа минутын амралт авах эрхтэй. Багууд нь ахлагчтай, өөрийн гэсэн нэртэй байна. 

-Ширээний теннисний тэмцээнд оролцох тамирчидын тоо хязгааргүй. Тэмцээн болох өдөр мэдүүлэг бөглөж эрхээ авна.

Тоглолт хасагдах журмаар явагдана гэдгийг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл нэг хожигдол хүлээвэл дахин тоглохгүй. Тэмцээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлнэ.
Жич: Тамирчид зөвхөн ГоГо блоггэр байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл 1-2 өөр блогийн гишүүдийг оролцуулж болно.
 
Нөхөрсөг уулзалт тэмцээн энэ сарын 13-ний өдөр зохиогдоно. Эрхэм блогчид болон уншигчид та бүхнийг уг тэмцээнд идэвхийлэн оролцоно гэдэгт итгэж байна.
Тэмцээний бүртгэл эхэлж байна.
Найзуудаа аль ч тэмцээнд нь оролцох байсан доорх хүснэгтийн дагуу мэдүүлгээ бөглөөд dundiin@gogo.mn хаягаар илгээнэ үү?
 
Блогийн нэрӨөрийн нэрХүйсМэйл хаягУтасны дугаарЯмар тэмцээнд оролцох






    

Жич: Өөрийн мэдээлэлээ нуух хүсэлгүй байгаа нь сэтгэгдэлээр үлдээж болно шүү. Гол нь мэдээлэл бүрэн байх хэрэгтэй.  

Тэмцээн зохиогдох газар: Циркийн зүүн урд байрлах 31-р дунд сургууль. 


 


Биеийн тамир мандтугай.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

зааз. би явуулчлаа. ширээний тенниснийхд нь орчий гээд

stormy (зочин)

За би лав чадахгүй ч гэсэн бүгдэд нь хүчээ сорьно гэж байгаа. Ицме-гийн бөмбөгөөр хэрхэн наадахыг харах завшаан тохиох нь дээ гэж.

Гандирс (зочин)

Хөгжөөн дэмжигч ч гэсэн бүртгүүлэх үү айн? За юутай ч хөгжөөн дэмжигчийн багийн ахлагч гээд явуулчлаа гсн. ккк

xatanaa (зочин)

za ho hoeuuland ni orohoor bolloo ymar bagt huwiarlagdah ym boldoo xarin

tsahlai (зочин)

Za end humuus mail>r yawuulsan bololtoi my huwid bichchii dee ... Blogiin ner ; Tsahlai Ooriin ner . byambaa Huis ; Eregtei tsahlai Mail address ; bu_tis_09@yahoo.com phone number ;99929208 Ooh Basketball.nd oroy doo herew shiree sularwal bombogiig tsohino

ssainnaa (зочин)

сугалаагаар таарсан баг нь гэр нийлэхгүй бол яанааа. хэхэ. би оркү лдэ. орох хүнүүст л санаа зовоод

ssainnaa (зочин)

хаха гар гэх гээд гэр гэцэн байшд. соори

БОРООНЫ ДАРАА (зочин)

За би 2-ланд орноо.

tsoomo (зочин)

mail yawuulsan sho awsan um uu ard tumeen

дэвдээхэй (зочин)

би ч аль алийг нь чадку гэхдээ орнооо үхсэн минийхийг биччээрэй энэ хүснэтг бөгөлхөд авьяас хүркүн байна

3apaa (зочин)

Билаард, коонтор истрайк, тээнс, сонгинын тэмцээнд оролцоно. сагсыг сагсуу хүмүүс л тоглодын.

Эрка (зочин)

энэ тэмцээнд чинь такс эн тэр байхгүй юмуу?

1st (зочин)

бүртгүүлэв. Эркад: ямар ч такс байхгүй.

БОРООНЫ ДАРАА (зочин)

Биеийн тамирын хувцасаа, пүүзээ, тэгээд эхээс төрсөн биеэ авч ирэхэд л болно. Аан бас гурван үеийн намтар, төрийн албан хаагчийн нэгдүгээр анкет, татварын газраас өргүй гэсэн бичиг, гадаад паспортаа, байрныхаа ордерийн хуулбар, дээд сургуулийн дипломны хуулбар гэх мэт хэдхээн зүйлийг л авчирахад болно. Өөр илүү дутуу олон юм хэрэггүй ээ. :P

miscuous (зочин)

za uzii uzii oor yamar uzuuleed ogoh ym bku

huu (зочин)

enend tiim ch aimar mergejliin bhgui blgui dee tegvel bi ch naidvartai l yum bn

gump (зочин)

манай багийг орхыг зөвшөөрсөн блогерууд болон админуудад таанк юу. Банжиг дрийм тиймийн ерөнхий мээнээжэр Гомбоо

uugaa (зочин)

temtseend ni oroltsii l doo er

nominka (зочин)

bi bugded ni orno shooo. mamaig temdegleed avchaarai :D

tsukiyama (зочин)

Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцанаа. Хоюуланд нь орноо.

bataa123 (зочин)

гоё юм болохнээ тэхдээ мань мэтийг оруулкуун бншд хэхэхэ зараатай цуг биллиард, сонгиний тэмцээнд л явийдаа хаха

Suns (зочин)

uuush setgegdel orq b/a tehu

mygazar (зочин)

би 2-ланд орно шүү. Орж хүмүүст шавар хаая.

Suns (зочин)

uu zagnasan chini ortson uchigdruus hoish orq bgad bsii ziaa ziaa bi 2uuland ni oroh bodoltoi bga sho

Эрка (зочин)

хаана болох юм бэ? тэрийгээ зарлахгүй юмуу?

Зочин (зочин)

test

stormy (зочин)

Хаана болохыг тун удахгүй зарлах болно.

hack (зочин)

Хөл бөмбөгийн тэмцээн зохиож болохгүй юмуу айн. Би сагс сайн тоглож чаддаггүй болохоор гэцүүү юмооо. сайн чаддаг бол яваал очмоор байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)