Эрхэм блогчидод энэ өдрийн мэндийг хүргэе.
Юун түрүүнд блогчидоос санаачлан, блогчид зохион байгуулсан Сагсан бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөснийг дуулгахад таатай байна. Тэмцээний зорилго нь блогчид танилцан нөхөрлөх, амралтаа үр дүнтэйгээр өнгөрөөх байсан юм. Мөн бидний хэдэн блогчидын зохион байгуулсан тэмцээнийг гололгүй, ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон Банжиг блогчидод талархаж буйгаа илэрхийлж байна.
Юутай ч блогчин залуус маань амралтын өдрөө идэвхтэйгээр өнгөрөөж, биеийн тамирыг мандуулсан явдал хамгаас гол болохыг бид өмнө дурьдаж байсан. Үргэлж ширээний ард, компьютер ширтэн суудаг та бидний хувьд хааяа ч болов хөдөлж, биеийн чилээгээ гаргаж байх нь сайн талтай билээ. Ингээд та бүхэнд тэмцээний дүнгийн талаар товч танилцуулъя.
Сагсан бөмбөгийн тэмцээнд баг тус бүр 5-6 хүнтэйгээр, “Үлэмжийн чанар”, “Драптс”, “5 толгой”, “Боргиочид” гэсэн дөрвөн багт хуваагдан тоглолоо. Ингээд дөрвөн багаас гурван хожилтойгоор “Үлэмжийн чанар” баг хожиж, Банжиг блогчидын “Боргиочид” баг хоёрдугаар байранд орлоо. “Үлэмжийн чанар” багийн ахлагчаар Цоомоо гишүүдэд Hi Dalai, Tsahlai, Erka, 1st design, Jasmine нар байлаа. Харин “Боргиочид” багийн ахлагчаар Н.Батжаргал гишүүдээр З.Баасанжав, Б.Ууганбаяр, Н.Амгаланжаргалан, Н.Алтанцэцэг, Н.Ням-Очир нар байлаа.

бүгдээрээ зургийн аппаратанд багтдаггүй ээ кк.

"Үлэмжийн чанар" багийнхан

Багийн ахлагчид зөвлөлдөж байна.
Харин Ширээний теннисний тэмцээнд нийт 16 эрэгтэй, 7 эмэгтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Эрка, эмэгтэйчүүдийн төрөлд Ицми түрүүллээ.
За эдгээр нөхөд дээр гурав, дөрвөн зурагчид бас байгаа.
Ингээд эрхэм блогчид та бүхэн амралтын өдрөө үр дүнтэйгээр өнгөрүүлсэн хэмээн найдаж байна.
RSS Feed
21 сэтгэгдэл:
Тэмцээн сайхан болсон. Зохион байгуулагчдаа баярлалаа. Оролцсон тамирчиддаа чигсэн байр хүргиййййй. Үнэхээр л нэг өдрийг үр дүнтэй, хөгжилтэй сайхан өнгөрөөсөн.
Манай шагналт 4-р байрныхан урагшаа
манайх бол эээмэр тээ бороо
гүй бас зүгээрийм. гоц мөргөлөө гоц мөргөлөө... алтан медаль гээл болчихым билээ гсн: хэхэ. ирсэн блогчиддоо баярласан шөө.
Ицми гоц мөргөж явсаар байгаад алтын төлөөх тоглолтон дээр очцийн тэгсэн чинь Ицмигийн аз болж нөгөө өрсөлдөгчийнх гэдэс өвдөөд нойлруу яваад байхгүй хойгуур нь гялс аваргаа зарлаад тэгээд л болоо. ккккк. Заза Ицми авъяасаараа алт авсан. Даанч алтан медалиа хазаж байгаад шүдээ хугалцан. кккк :P
Сайхан тоглосон шүү
keke
Далайгийн блокшот бол үнэхээр лайтай манай багийн шоуны тоглолт үзүүлэх гэхээр л Далай блогшот хийчээд ккк. Манай Дрийм Тиймийнхэн лайтай байсан шүү.
Гоё болжээ. Очдог л байж :P Тэхдээ гай болж аврагыг авчуул гай гээд очоогүймөө ;-)
temtseen goyo bolsoon neg udur saiihn guisen harin daraa udur ni hamag bie nuli hunduur end ch uvduud tend ch uvduud bas maiir ulssun udurjin hooson.Yadjaahad urid udur ni shownii udur bsaniig helhu ym ideegui ochson tegeed ajil deer ireed benzen duusaa naasn
Манай банжигчид тэмцээндээ оруулсан баярлалаа. Олон сайхан залуустай танилцаж сайхан тоглоцгоож би харж зогсож авсан. Сайхан тэмцээн болсон шүү гилааалаааа Гого блогэрүүддаа
Blogchid maani uneheer erch huchtei yum bn le .Bi ch bur bishirsen shu kk .Zaraa ah ,anime egch ee bi medalaa awah bolomj bga yu herew bolomjgui bol zahialaad ch hamaagui GoGo.n logotoi medal kkk /guijiina aa /
манай аддикт ямар єєлхєн гєрєє вээээ :D
saihan boljee, turuulsen nuhduduu bayr hurgii kkk
гоё байсан манай багийхан араггүй л дриим тиим байж чадсан шүү кэкэкэ
сайхан наадсан шооо
Ицмэ дээ эм авчирч өгсөнд баярласан шүү...
сайхан тоглосон гэхдээ нэг зүйлийг их сайн ойлгож авсан нь юу гэхээр 1st нь ширэн бөмбөг хөөгөөд удаагүй ч хөгширчиж амьсгаадаад гүйхээр дотор муухайраад зодог тайламаар л санагдлаа Далайгын block shots намайг үнэхээр алмайруулсан үнэхээр гарамгай санагдсан яаж нэг баг болсийн хэ хэ
bugdeerei lag shO hehe
номинка эгч болиоо,хүн ичээгээд.... :-s
Addict odoo anime-n nz boy gd bhad icheegui yum bj............ huurhun geheer icheed..... aaaaaaay kkkkk