Удаан хугацааны дараа нийт дэмжигч блогчдынхоо энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байгаадаа бид баяртай байна.
Энэ удаад бид нэгэн чухал уулзалтын талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргэж байна.
2009 оны 4-р сарын 9-ний өдөр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-ийн
Ерөнхий Захирал Ё. Сүхбаатарын хүсэлтээр МТҮП талаас тус Паркийн
захирал Ё. Сүхбаатар, Инкубаторын Албаны дарга, "Монголын Блогчдын
Холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн С. Эрдэнэбат (Erkardo санаачлагч) нөгөө талаас "Монголын Блогчдын Холбоо"-ны Ерөнхийлөгч Б. Батхүү (3apaa), Удирдах зөвлөлийн дарга А. Амарсайхан (Amarsaikhan), Удирдах зөвлөлийн гишүүн Я. Баярбаатар (Stormy) нар МТҮП-д очиж уулзалт хийж хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцов.
Тус
уулзалтаар Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар үүсэн
байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд
"Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Блогчдын Холбоо"-той
хамтарч хэрэгжүүлж болох ажлуудын боломжит хувилбаруудыг хэлэлцэж
хамтарч ажиллахаар тохиролцсоноо баяртайгаар мэдэгдэж байна. Бидний
хамтын ажиллагаа зөвхөн Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн салбар
үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээгээр
хязгаарлагдахгүй цаашид ч хамтран ажиллах боломжтой гэж Ё. Сүхбаатар
захирал хэлсэн.
Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд тус тусын үйл ажиллагааг дэмжиж ажиллахдаа аль нэгэн улс төрийн хүчинд үйлчлэхгүй.
МТҮП
өөрийн нөөц бололцоо болох уулзалтын танхим, техник тоног төхөөрөмж,
интернэт болон бусад талаар бидний зохион байгуулах ямарваа нэгэн
ажлуудыг дэмжихээ илэрхийлсэн нь бидний үйл ажиллагаанд илт сайнаар
нөлөөлөхүйц үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Бид лекц, уулзалт болон
олон нийтийг хамарсан бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион
байгуулахад саадгүй боллоо гэсэн үг юм.
"Монголын Блогчдын
Холбоо", "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк"-тай хамтран ажиллах
боломжид тулгуурлан зохион байгуулж болох үйл ажиллагааны санал хүлээн
авч байна.
МТҮП ба Монголын Блогчдын Холбооны уулзалт
2009 оны 04-р сарын 09, Нийтэлсэн AriuДундын чат
Дуртай хуудсууд
Архив
- ► 2009 (7)
- ► 2008 (26)
- ► 12-р сар (4)
- ► 11-р сар (1)
- ► 10-р сар (2)
- ► 9-р сар (6)
- Нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
- ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БЛОГГЕРУУДЫН НЭРС ХИЙГЭЭД ЗАРИМ АНХААРУУЛГА
- Сагс, теннисний тэмцээний хөтөлбөр, тэмцээн зохиогдох газрын хаяг
- Блогчдын дунд зохиох сагсан бөмбөгийн тэмцээний товч заавар, бүртгэл
- ГОГО блоггеруудын сагс, ширээний теннисний тэмцээн болоход 5 хоног үлдлээ
- Блогчидын Баабартай хийсэн уулзалт амжилттай болж өнгөрлөө
- ► 8-р сар (5)
- ► 7-р сар (8)
- “Монголын блогчдын холбоо”-ноос Уран зургийн галлерейд хандив өргөлөө
- Уран зургийн галлерей, Улсын филармони хоёрын алинд нь хандиваас цугласан мөнгөө өгвөл дээр вэ???
- Хандивын дансны үйл ажиллагааг тав хоног сунгахаар боллоо
- Өнөөдөр уулзалттайштээ манайхаан!!!
- Уулзалтын тов гарлаа, болоогчид оо!!!!!!!!!
- “SOS!!!“ хөдөлгөөний хандивын дансны мэдээлэл
- SOS!!! хөдөлгөөний хандивын дансны мэдээлэл
- ЭРХЭМ БЛОГЧИДЫН АНХААРАЛД /SOS!!!/
RSS Feed
13 сэтгэгдэл:
Ooo zov zov. iim holboo bas bdiiimuu.odoo l medjiishd....kkk.bi elsej bolohiimuu ch jih shig uu
МБХ-ийн ерөнхийлөгч, МБХ-ийн удирдах зөвлөлийн дарга энэ тэр гээд л мэдэхгүй сонсвол бас л том гар шиг сонсогдож байна шүү.
kkk bolooshdee.zaraa ah stormy ah 2 yasan goe nertein kkk.bas lag tom alban tushaaltain bnshdee.amjilt husie sn ajillaarai
сайхан мэдээ байна шүү нөхдөө санаа оноо гарвал дэмжээ дэмжээ явчихнээ тэ сайхан сайхан том боломж
harin th tegeed mest mestendee l darga nar ain tegeed bologchidiinhoo toloo yu hiij bainadaa. zarim neg ni blogt chuhal zvil bicheed barigdaj marigdaad l erel sural bolood l baiga surag sonstoh ym daa.uug ni ene talaaraa nuutslaltai baival sainsan hudlaa neg holboo baihaar
jagaa erguu gar baina shu chi. setgegdel ch bichchihej chadahgui baij tamiin togoonii ajildaa sain gar bainadaa chi
yachaa ve hudlaa yu tegeed. end hvnii sana bodol yavj baigaa bolohoos chamaar horiulah uu
jagaagiin zov shdee ho.hudlaa holboo ntr.yu tamiin togoo chi ooroo tamiin togoo
jagaa bold 2 neg hun naasn ha ha. ta 2iig orchih gej hench guigaagui. morooroo zail
haa yavsan gazar ta 2 shig garuud duuren baidagdoo
Жагаа. Чиний бичсэнийг ухаж ойлгосонгүй. Хэн ямар чухал зүйл бичээд хэндээ баригдсан болж таараад байна аа.
iim holboo baidagni medeej saihan hereg daraa uulzalt ene ter deer ochinoo harin yag holboonii hiisen ajiluudtai chine taniltsaj harmaar baina haanaas olj uzej boloh ve
za uil ajillagaanuudiig chine harlaa yernu tegeed heden temtseen shine jil tsasnii bayar geh met heterhii engiin yumnuud ih hiijee miniiheer bol odoo iim saihan bair talbai gargah bolomjtoi bolj baigaa bol 1.blog-g herhen amjilttai yavuulah ve? herhen blog-oo olon hun hamruulan surtalchilah ve? 2.blog-ooroo herhen money olj boloh ve? 3.PR herhen bichih ve business PR-g yaaj bichih ve business baiguullaguudtai hamtarch ajillah bolomj geh mer hund heregtei surgaltuudiig oruulhiig sanal bolgoj baina ingesneer blog-n achi holbogdol ondorson umuusiin business setgelgeeg ondorjuulj mongo oloh orlogiin shine gartsiig bii bolgoh bolno. talhiig bish talh barih argiig helj ogogdog baih tiim uhaalag uil ajillagaanuudiig yavuulaj baihiig husej baina.ta buhend ajiliin amjilt husiye