Бүх блогчдын дундын блог : Уран зургийн галлерей, Улсын филармони хоёрын алинд нь хандиваас цугласан мөнгөө өгвөл дээр вэ???

“Монголын блогчдын холбоо”-ны анхны үйл ажиллагаа “SOS” хандивын аян 19 хоногийн хугацаанд амжилттай явагдаж дууслаа.

Ингээд өнөөдөр долдугаар сарын нэгэнд болсон жагсаалын үеэр хохирол амссан Уран зургийн галлерей болон Улсын филармони, Морин хуурын чуулгын удирдлагуудтай манай холбооны төлөөлөгчид /Зараа.blogspot.com, Itsme.gblog.mn, oogiinoo.blogspot.com, mika.blogspot.com/ уулзлаа. Дээрх байгууллагуудын талаарх бодит байдлын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Эрхэм блогчид та бүхэн мэргэн оюундаа тунгаагаад бидэнд сэтгэгдлээр саналаа өгнө үү хэмээн хүсч байна.

 

Уран зургийн галлерей:

Бидний эхлээд орсон газар. Захирлыг нь Д.Энхцэцэг гэдэг юм билээ.

Уран зургийг галлерейн үзмэрийн тасагт байсан зааны соёогоор бүтээсэн үнэт сийлбэр /одоо бол зааны соёогоор хийсэн сийлбэр байтугай заанаас соёог нь салгах ямар ч боломжгүй болоод байгаа/, нарийн ур ухаанаар бүтсэн модон сийлбэр гэх мэт ховор бүтээлүүд нь хулгайлагдаж үгүй болжээ. Мөн монгол зургууд нь түймэрт автах нь автаж, тортогт дарагдах нь дарагдсан байна. Тэдгээр бүтээлүүдийг тортгоос нь салгаж, сэргээн засварлахад бүр арав гаруй жилийн нөр их хөдөлмөр болох юм гэнэ лээ. Нийт урлагийн бүтээлүүдийн хохирлын хэмжээ нь 1 тэрбум 600 сая төгрөгөөр тоологдох ажээ. Одоогоор галлерейд байгууллага, хувь хүмүүсээс цугласан хандивын хэмжээ нь 44 сая төгрөг. За тэгээд урлагийн бүтээлүүдээс гадна тухайн урлагийн ховор нандин бүтээлүүдийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд шаардлагатай хамгийн гол зүйл болох байр орчин нь дахин ашиглахад нэн бэрхтэй болсон байна билээ. Бараг л боломжгүй болсон шиг санагдсан.

 

Улсын филармони:

Бидний дараагийн орсон газар. Захирлыг нь Ч.Даваасүрэн гэдэг.  

 Улсын филармони, Морин хуурын чуулгын нийт хохирол 357 сая төгрөг болсон. Наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс яаралтай 211 сая төгрөг гаргаж үндсэндээ хохирол нь бараг л нөхөгдчихсөн юм билээ. Тиймээс одоогийн байдлаар Улсын филармони болон Морин хуурын чуулга өөрсдийн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах хэмжээний хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлийг бүрдүүлж чаджээ. Мөн байгууллага, хувь хүмүүсээс 40 гаруй сая төгрөгийн хандивыг цуглуулсан байна. Одоо бол тэдгээр хандивын мөнгөөр болон бусад хөрөнгөөрөө байрандаа засвар хийж байгаа юм билээ.

 

За байдал нэг иймэрхүү байна. Эрхэм блогчид та бүхэн юу гэж бодож байна. Дашрамд хэлэхэд манай хандивын дансны үйл ажиллагааг хамгийн ихээр дэмжсэн, мөн хамгийн том хандивлагч болсон газар бол GoGо.mn сайт юм. Тиймээс энэ хоёр байгууллагын аль нэгийг нь сонгож бид хандиваа өгнө. Харин хандив өргөх үйл ажиллагааг тус сайтын мэдээний хэсгээс та бүхэн хүлээн авч үзээрэй. Мөн бид энэ талаарх мэдээг энэхүү дундын блогтоо ч бас байрлуулах болно.

Ингээд блогчид, уншигчид болон хандив өргөсөн нийт хүмүүс та бүхний саналыг хүлээж байна. Энэ хоёр байгууллагын алинд нь хандиваас цугласан мөнгөө өгвөл дээр вэ?

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
anime (зочин)

"Уран зургийн галлерей"-d

maral (зочин)

Galereid...huuy nuguu uudag gazar bish shuu...Uran zurgiin galerei shuu kkk

300 (зочин)

"Уран зургийн галлерей"-d

bataa123 (зочин)

уран зургийн галлерейд нь илүү мөнгө хэрэг болж байгаа юм байна даа тэрэнд нь л хандивлацгаая л даа тэхүү

SUNshine (зочин)

bolj ugvul ali alind n l ugmuur yum, tehdee negiig n songo gevuul Gallereyd n ugvul deere bhaa, morin huuriig bol saihan uran gartai humuu hiichihne, harin zurgiig bol dahin davtagdashgui shde nuhun sergeene gedeg unheeer hetsuu.

enkhuush (зочин)

Ingehed heden tugrug tsuglachihaad bnaa?

mygazar (зочин)

Уран зургийн галерейд өгөе. Аль нь их хөрөнгө шаардагдахаар байна. Тэрэнд нь өгсөн нь дээр байх.

admin (зочин)

та бүхнийг саналаа өгч байгаад баярлалаа. Энхүүшд: Хэдэн төгрөг цугласан хийгээд түүнийг хандивлаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй гарна.

secretwish (зочин)

Уран зургийг галлерей

shuree (зочин)

uran zuragt

baldan (зочин)

uran zurag hezee ch davtashgui uchraas uran zurgiin galereind ugsun deer bhaa

Setgel (зочин)

Setgel Zurh 2 uran zurgiin gallery-d ugvul zugeer gej bodoj baina.

Saaral (зочин)

MAHN-iin bairand ogvol zugeer yum bish uu.

ulemj (зочин)

ХАХАХАХА саарал гоёо хэлсэн гэхдээ горьдсоны чинь гарз. Уул нь улсын байгууллагууд төсөвтэй л байгаа байх гэхдээ яах вэ алинд ч яах вэ. 5 нас барсан хүмүүсийн ар гэрт нь өгчүүл яасий хө хуваагаад

xvv (зочин)

Хандив өгөөгүй л дээ. Санал өгөх эрхтэй үгүйгээ мэдэхгүй байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт өгвөл дээр гэж бодож байна...

mandahk (зочин)

2uland ni huwaagaad l ogohgui yu daa. humuus tiishee haldsan ni ugaasaa buruu shuu dee. oorsdiin ow ulamjlalaa ulandaa gishgesen yum bolson shuu dee. bi huwaaj ogsin ni shudraga gej bodjiino.

shuumjlegch (зочин)

zarim neg garuud teneg gehed denduu ch yum shigee. Уран зургийн галлерей, Улсын филармони хоёрын алинд нь хандиваас цугласан мөнгөө өгвөл дээр вэ??? gej asuugaad baihad ami uregdsen humuusiin ar gert geed tenegteed baihiin. er n urlagiin baiguullaguudad handivlah dans gej ajilluulsan yum baigaazdee? xvv handiv ogoogui yum bol ugaasaa dugarah iluu bainadoo. minii huvid galleryd ogson n deer gej bodogdoj bn.

sanakae (зочин)

Уран зургийн галлерай нь мөнгө хурдан босгох тал дээр жаахан муу байх учраас тэдэнд хандиваа өгсөн нь дээр байх

3apaa (зочин)

Галрайд өгөх хэрэгтэйш шиг санагдсышүү.

xuwaagaad og (зочин)

xuwaagaad og

asura (зочин)

Сайн мэдэхгүй байнаа,Улсын филармони бас ч гэж тоглолт энэ тэрээрээ мөнгө олоод байдаг байх, харин галлерей бол цэвэр төсвөөс санхүүждэг байх, үзэсгэлэнгээс ч олигтой мөнгө олддоггүй байлгүй дээ. тэгж бодвол галлерейд нь дээр байхаа.

itsme (зочин)

ер нь бол мөнгө олдог гэж ярьвал мэдээж филармони нь илүү. Гэхдээ мөнгө олдог гэхээсээ илүүтэй урлагийн бүтээлээ сэргээж чадсан нь бас л филармони. харин галлерей бол зайлуул сэргээж чадаагүй юм билээ. тэгэхээр галлерей нь дээр гэж санагдсаан угаасаа

anjigai (зочин)

Миний бодлоор бол Галерейд өгөх нь зүйтэй байхаа. Филармони болон Морин хуурын чуулга бол тоглолт хийгээд мөнгө олж чаддаг газар. Гэтэл галерей бол тийм юм юу ч байхгүй шүү дээ.

bataa123 (зочин)

нас барсан хүмүүсийн ар гэрт тусламж гээд өгч болох байх л даа гэхдээ анх уран зургийн галлерей, улсын филармонид хандив өргөхөөр санаачилж хандив цуглуулж эхэлсэн юм чинь энэ 2-тоо л санал өгвөл зүгээр байхаа

zaya (зочин)

Уран зургийн галлерей-д

БОРООНЫ ДАРАА (зочин)

1-r surguuliin urd taliin gallery bish bzde. xexe. minii sanal Uran zurgiin galleryd.

zurh (зочин)

bid 2 gallarey-d uguh sanaltai baigaa shuuu 1

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)