Бүх блогчдын дундын блог : “Монголын блогчдын холбоо”-ноос Уран зургийн галлерейд хандив өргөлөө

Интернэт хэрэглэгчдийн дунд шинэхэн бий болоод байгаа ч хэдийнээ олон мянган хүнийг эгнээндээ нэгтгэж чадсан үйлчилгээ бол яах аргагүй блог юм. Дэлхийн хаанаас ч, хүссэн хүнтэйгээ үзэл бодлоо илэрхийлэн нийтэлж, хэлэлцэж “интернэтийн сэтгүүлч” байх боломжийг бий болгодог блогийн үйлчилгээ олон хүний сонирхлын нэгдэл, шаардлага дээр тулгуурлан “Монголын блогчдын холбоо” төрийн бус байгууллагыг байгуулах хүртлээ өргөжин тэлжээ.

 

Үзэл бодол, байр суурь өөртэй ч интернэтийн чөлөөт ертөнцөд нэгдэн нийлж чаддаг оюунлаг залуусын байгуулсан “Монголын блогчдын холбоо” нь анхныхаа үйл ажиллагааг тун амжилттай зохион байгуулжээ. Энэ бол долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр үрэгдсэн урлагийн бүтээлүүдийг нөхөн сэргээхэд зориулагдсан “SOS” хандивын аян байлаа. Тус хандивын аянд 1 сая 278,762 төгрөг цугласны 1 сая төгрөгийг Монгол контент ХХК, үлдсэнийг нь манай блогчид болон хувь хүмүүс хандивласан юм. Эдгээр хандивын мөнгийг өнөөдөр Уран зургийн галлерейн захирал Ч.Энхцэцэгт гардуулан өглөө. Тус хандивын аянд дараах байгууллага, хувь хүмүүс, блогчид оролцсон байна:

 Монгол контент ХХК

-Mygazar /gogo.blog/

-Б.Авирмэд

-О.Батхолбоо

-Б.Батсүрэн

-Гантулгын шүлгэн бороо /gogo.blog/

-Бодол хөвөрнө /gogo. blog/

-Ч.Болортуяа

-Н.Батхүү

-Б.Алтангэрэл

-3apaa /blogspot.com/

-Д.Чулуунсүх /banjig.net/

-Б.Алтангэрэл

-Б.Баясал

-Single leaf / gogo.blog/

-Gadaadhelblog / blogspot.com/

-Г.Цэнгэл

-Sunshine / gogo.blog/

-Хайрын захиа блог / gogo.blog/

-Yukisan /blogmn.net/

-Itsme / gogo.blog/

-Friska /blogmn.net/

-Д.Энхбат /blogspot.com/

-Secretwish / gogo.blog/

-Үлэмж /gogo.blog/

-н.Дэлгэрзаяа

-Асура /gogo.blog/

-Вафль / Banjig.net/

-Ооgiinoo /blogspot.com/

-Ё.Саруул

-Д.Чулуунсүх

-Mikarito /blogspot.com/

-Ч.Мөнхжаргал

-н.Эрдэнэбат /blogspot.com/ 

 

“Монголын блогчдын холбоо” нь “Интернэтийн орчинд бүрэлдэн тогтсон мэдээллийн сангийн эх үүсвэрүүдийг ашиглан боловсрол танин мэдэхүйн, оюунлаг мэдээллээр иргэдийг хангах, ухамсар боловсролын төвшинг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ашгийн бус хүмүүнлэг иргэний үйл ажиллагааг дэмжигч сайн дурын байгууллага болоход оршино” хэмээн зорилгоо тодорхойлсон байна. Мөн цаашид ч олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Та бүхэн энд дарж холбоотой видео мэдээг хүлээн авч үзнэ үү.

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
helloworld (зочин)

тийм байна лээ зурагтаар гарчийнлээ та нар зөв юм хийжээ

helloworld (mailto) (зочин)

тийм байна лээ зурагтаар гарчийнлээ та нар зөв юм хийжээ

үлэмж (зочин)

Ууганаагийн хэлсэнээр гандан орж хийморийн сан тавиулах мөн суврага бүтээхээс ч илүү буян ш дээ хөө

stormy (зочин)

Margaashiin ODRIIN SONIN-ii dugaariin 7 bolon 19-r nuurt Blogchiin holboonii talaar byatshan medeelel garna. Unshaarai. Mon www.dailynews.mn web huudsand ug medeelel tavigdah bolno.

erkardo (зочин)

za ehnii uil ajillagaa maani amjilttai bolj ungurluu. iim tustai saihan uil hereg sanaachilj amjilttai heregjuulsen niit blog iin holbooniihon ter dundaa zaraa, itsme, mika terguutei nuhudduu bayarlaj bna aa. mun handiv urgusun buh blogger uuddaa ta nar shuu gj helmeer bna.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)